x

Баянзүрх дүүрэгт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нээлээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар шинээр байгуулагдаад ажиллаж байна.

Тус байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 499 дүгээр тогтоолоор байгуулагдсан билээ.

Өнөөдрийн байдлаар Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нийслэл Улаанбаатар хотод 17 цэгт нээсэн бөгөөд цаашид нийслэл, орон нутгийн хэмжээнд хүн ам төвлөрсөн цэгүүдэд нийт 504 цэгийг шинээр нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа төрийн үйлчилгээг  47 дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан хүргэнэ.

Одоогоор:

  • Сөүл хотын дипломат төлөөлөгчийн газарт (1 цэг),
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (1 цэг),
  • Бусан хотын дипломат төлөөлөгчийн газар (1 цэг),
  • Австрийн Вена хот (1 цэг)
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дели хотод (1 цэг) нийт 5 цэгт Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг байгуулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар “ХУРДАН” цэгээр дамжуулж нийт 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хун, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цаашлаад 2023 онд 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг иргэд маань “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрэн бүрдэх юм.

Операторын горимоор иргэд 82 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг (Иргэний үнэмлэх, оршин суугаа газрын, гэрлэсний бүртгэлийн, гадаад паспортын, төрсний бүртгэлийн лавлагаа гэх мэт) үнэ төлбөргүй авах болон гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн үйлчилгээг нэг цонхоор авах боломжтой.

Баянзүрх дүүргийн хэмжээнд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгүүдийг өнөөдөр нээж, төрийн үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Үүнд:

  1. “Да хүрээ” авто худалдааны төв;
  2. Жанжин клубын “Хурдан” цэг;
  3. Улиастайн нэгдсэн зах.

Цаашид тус дүүрэгт нийт 10 цэгийг үе шаттайгаар нээхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

  1. “Монгол шуудан” ХК-ийн 4 салбар;
  2. “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Жуков салбар;
  3. Дарь-Эхийн эцэс дахь 50 орт эмнэлэг;
  4. Засаг захиргааны 2 дугаар байр.

Дээрх цэгүүд нээгдсэнээр БЗД-ийн иргэд өөрт хамгийн ойр байрлах төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгээр дамжуулан 39 байгууллагын 440 гаруй төрлийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хамгийн ойр цэгээс авах боломжтой.

Мөн нийслэлийн хэмжээнд хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээний болон бусад цэгүүд:

  1. Төв шуудан дахь “Хурдан” цэг;
  2. Хан-Уул дүүргийн И-Март худалдааны төв;
  3. Улаанбаатар их дэлгүүр;
  4. Нисэхийн тойрог, “Хан плаза” худалдааны төв;
  5. 120 мянгат, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн салбар;
  6. Төрийн ордны баруун хойд талын “Монгол шуудан” ХК-ийн 46-р салбар;
  7. Боловсролын Их Сургуулийн дэргэд “Төгөлдөр” төвийн 24 цагийн CU дахь салбар;
  8. Хүнсний 50-р дэлгүүр, 24 цагийн CU дахь салбар.

Мөн 21 аймгийн төвд 4,5 сард төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгүүд нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Анхаарал хандуулсан уншигч та бүхэнд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 19 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 27 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 36 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 57 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 58 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 3 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 30 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 50 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top