x

Иргэдийн саналаар бүтэх “Паркаа хамтдаа бүтээе” төслийн 3D зургуудтай танилцъя!

“Рио Тинто Монгол” компани нь нийслэлийн зүрхэн хэсэг буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүр дэх 10.2 га талбайг ногоон байгууламжаар тохижуулж, дөрвөн жилийн дараа олон нийтэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа билээ.

“Паркаа хамтдаа бүтээе” төсөлд иргэдийн оролцоог хангахын тулд тус компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд иргэдээс энэ талбайд юу байлгахыг хамгийн их хүсэж буйг судлан 10 мянга орчим хүнээс санал хүлээн авч, үүнд үндэслэн зураг төслөө гаргасан байна.

Тэгвэл тэд шинээр бий болох ногоон хүрээлэнгийн дэлгэрэнгүй зураг төсөл, концепцийг албан ёсны вэбсайтад нийтэлжээ. Зураг төслийн хүрээнд талбайн газар шорооны ажлыг удахгүй эхлүүлэх юм.

Ирээдүйд бий болох энэхүү ногоон хүрээлэнгийн 80% нь ногоон байгууламж, ботаникийн цэцэрлэг, 20 хувь нь тухлах талбай буюу суух сандал, саравч, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэргээс бүрдэх болно. Ийнхүү хотын төвд олон нийтийн орон зай бий болсноор эрүүл мэнд талаас иргэдийн стресс буурч, сэтгэл санаа тайван болж, сэтгэл ханамжийн түвшин нэмэгддэг бол нийгмийн хүчин зүйлс талаас иргэдийн дунд шинэ соёл дэлгэрч, ялгаатай байдал буурч, нэгдмэл байдал дэмжигдэж эхэлдэг аж.

Гэвч эдгээр 3D зургууд шиг үзэсгэлэн төгөлдөр парк бий болгоход ганцхан зун хангалтгүй. Анхны ногоон ургамлыг суулгахаас эхлээд бид багадаа дөрвөн жил, нийт 10 орчим жил хүлээх шаардлагатай. Учир нь тохижуулах талбайн хөрсийг шинэчлэх, мод шинээр тарьж ургуулах, усалгааны систем бий болгох, цаашид өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай амьд цэцэрлэгт хүрээлэн босгоход олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа орох нь гарцаагүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг parkrio.mn вэбсайтаас хүлээн аваарай!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 17 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 25 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 34 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 3 цаг 55 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 4 цаг 56 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 1 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 28 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 6 цаг 48 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top