x

Д.Сумъяабазар: Улаанбаатар хот өөрөө тодорхой хөрөнгийн эх үүсвэрийг гаргах чадамжтай байх ёстой

НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” үргэлжилж байна.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр “Өнөөдрийн форумд дэлхийн 40 гаруй улсын 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна. Мөн манай улсад сууж байгаа Элчид сайд яамд, олон улсын байгууллагууд ч идэвхтэй оролцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал, шийдлээ хэлэлцүүлж буй. Төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын тулгамдаж байгаа бүх асуудлыг шийдэх боломжгүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлыг шийдэх гэж зүтгэж ирсэн. Улаанбаатар хотод хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай.

Улсын эдийн засгийн 70 орчим хувийг Улаанбаатар хот дангаараа бүрдүүлж байна. Тиймээс хотын асуудал улсын хэмжээний асуудал болсон. Миний хувьд хотын удирдлагууд УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллах зохицуулалтыг бүрдүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Энэ хүрээнд 27 жил гацсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Ингэснээр хотын хөгжил шинэ шатанд гарах нөхцөл бүрдсэн. Үнэт цаас гаргах, бонд гаргах эрх нээгдсэн. Нэмэлт эх үүсвэрээр Улаанбаатар хот хөгжих ёстойУлаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаар хувийн хэвшлийн оролцоог хотын бүтээн байгуулалтад нэмэх алхам болсон. Өнөөдрийн форум Улаанбаатар хотын хөгжилд хүч нэмж байгаа. Мөн Засгийн газрын бодлоготойгоо уялдаж буй" хэмээлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Форумын үеэр хэд хэдэн Санамж бичиг байгуулахаар байсан. Хэрэгжилтийг хангахад хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Санамж бичиг байгуулснаар ажил эхэлж, хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Хувийн хэвшилтэй хамтран ажиллах Улаанбаатар хот өөрөө тодорхой хөрөнгийн эх үүсвэрийг гаргах чадамжтай байх ёстой. Бид дотоод нөөц бололцоогоо ашиглана. Мөн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэл өгсөн.

Улаанбаатарт тулгамдаад байгаа асуудал зөвхөн манай хотын асуудал биш. Дэлхий дахинаа хотын төвлөрөл нэмэгдэж байгаа. Үүнээс үүдэлтэйгээр Засгийн газраас нь үзүүлэх дэмжлэг жил ирэх бүр багасаж, хотууд өөрсдөө орлогоо бүрдүүлж байна. Ингэхдээ хотын төсвийн орлогыг татвар, төлбөр, хураамжаар бүрдүүлж байгаа. Улаанбаатар хотод хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай байна. Тэгэхээр өвчнөө зөв оношлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, хотын тулгамдаж байгаа асуудлыг үе шаттай шийдэх шаардлагатай.

-Санамж бичгийн хүрээнд хийж байгаа ажлууд хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Богино, дунд болон урт хугацаанд үргэлжилнэ. Тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг л гэхэд дунд хугацаанд хийнэ. Бид гаднын хөрөнгө оруулалтыг татдаг ч хамгаалах ямар ч зохицуулалтыг хийдэггүй. Үүнээс болж гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулахаас зайлсхийдэг, итгэлгүй болдог. Бид хөрөнгө оруулалтад бүх талын дэмжлэг үзүүлнэ. Санамж бичгийн хэрэгжих хугацаа нь харилцан адилгүй байна хэмээн ярилаа.

Мөн Хотын дарга цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Тухайлбал, нийслэлийн харьяа байгууллагуудаас олгодог зөвшөөрлүүдийг ил тод, нээлттэй болгоно. Улаанбаатар хотыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулахаар бэлтгэж байгаа.  Түүнчоэн нэмэлт эх үүсвэрээр хотын дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр бэлтгэлээ хангасан гэдгийг тодотгож байлаа.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхэд ихээхэн анхаарсан. Харин өдгөө эдийн засгийн хувьд үүссэн “гацаа”-г шийдэхээр тус форумыг зохион байгуулж буй билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 21 цаг 43 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 21 цаг 47 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 21 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 21 цаг 56 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Өчигдөр 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Өчигдөр 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Өчигдөр 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Өчигдөр 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Өчигдөр 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Өчигдөр 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Өчигдөр 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Өчигдөр 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top