x

С.Зориг агсны шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна

Өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг агсны 61 насны төрсөн өдөр тохиож байна. Тэрээр 36-хан насандаа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан юм. Энэ эмгэнэлт хэргээр зарим улстөрчид бүтэн 25 жил улс төрийн "шоу" хийж байгаа гэхэд болно. 

Өчигдөр буюу түүний төрсөн өдрийн тохиолдуулан амийг нь хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Шүүхээс Б.Содномдаржаад, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт буруутайд тооцож тус бүр 20 жилийн хорих ялыг 2017 оны наймдугаар сарын 4-ны өдөр оноосон байдаг. Гэвч 2021 оны тавдугаар сарын 14-ны өдөр хэргийг мөрдөн байцаатанд буцааж, тэднийг сулласан юм.

Өнөөдрийн энэхүү нийтлэлийг Өглөөний сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн дугаарт гаргаж байжээ.

1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнө Монголын ард тvмэн хайрт хөвгvvдийнхээ нэгийг алдсан билээ. Энэ аймшигт аллагын дараа ард тvмэн “Монголын ирээдvйн Ерөнхийлөгчийг алчихлаа” хэмээн гашуудаж байв. Тухайн vед Ерөнхийлөгч Н.Багабанди Засгийн газраас Ерөнхий сайдад дэвшvvлсэн Да.Ганболд тэргvvтэй хэд хэдэн хvний нэрийг тvдгэлзvvлсэн. Харин энэ vед Монгол Улсын Ерөнхий сайд болох хамгийн боломж­той хvнээр С.Зориг то­дорч байв. Хачирхалтай нь аймшигт хэрэг гарсан өдөр МҮАН-ын Ерөнхий зөвлөл С.Зоригийн нэрийг Ерөн­хий сайдад дэвшvvлэх эсэх асуудлаар хуралдах ёстой байтал тодорхойгvй шалт­гаанаар хойшилсон гэдэг.

Үнэхээр ч С.Зоригийг Монгол Улсын Ерөнхий сайд, цаашлаад Ерөнхийлөгч болох байсан гэдэгтэй хэн ч маргахгvй. Ийм боломж нээлттэй байсан талаар монголчууд өнөө хэр нь дурсан ярьж байна.

Харин аймшигт аллагын эзэн илэрч, баригдалгvй 14 жил болжээ. Хэрэгтнийг илрvvлэх хvсэлтэй хvн ч алга. Хууль хяналтынхан хэргийг илрvvлнэ гэж 14 жилийн турш ярьсан боловч бодит байдал дээр ямар ч ахиц гарсангvй. Монголын эгэл ард тvмэн тєрсєн хvvгээ алдсан мэт эмгэнэн гашуудаж, алуурчныг илрvvлэхийг шаардсаар ирсэн. Гэтэл сvvлдээ С.Зориг агсны ар гэрийнхэн, ах дvv нар нь хvртэл горьдлого тасарч байгаа бололтой. Бид өмнөх дугаартаа талийгаачийн төрсөн ах Санжаасvрэнгийн Баяраатай хийсэн ярилцлагыг хvргэсэн. Тvvний ярьснаар С.Зориг агсны хэргийг жилд хоёр удаа сануулдаг гэснээс өөрөөр тайлбар хийгээгvй. Жил бvрийн дөрөвдvгээр сарын 20, аравдугаар сарын 2-нд талийгаачийн хөшөөнд цэцэг өргөж, аллагыг сануулдаг. Гэвч цагийн аясаар С.Зориг гэдэг хvний байгуулсан гавьяа бvдгэрч байна уу гэлтэй. Амьд сэрvvн ахуйд нь хормойноос нь зүүгдэж улстөрд орсон журмын нөхдийнх нь хөшөөн дээр үзэгдэх нь цөөрч, хамгийн дотны хvмvvсийнх нь унагадаг нулимсны дусал багасчээ. Иймэрхvv байдлаар ардчиллын эцэг С.Зоригийн тvvх мартагдаж, ард тvмний нулимсаар усалж босгосон хөшөө хатаж, гандах нь.

Тэгвэл Монголын ард тvмэн vvнийг хvсэхгvй байна. Улсын Ерөнхий прокурор, ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын дарга, ТЕГ-аас хэргийг илрvvлэхийг дахин дахин шаардах болов. Гэвч энэ шаардлага төр засагт ямар нэгэн цочрол өгөхөөсөө өнгөрчээ. Эцэстээ хууль хяналтынхны энэ хvчгvй, сул дорой байдлыг улстєрчдийн бvлэглэлтэй холбон тайлбарладаг болж байна. Хэргийг зориуд мартагнуулахын тулд ажилладаг бvлэглэл ТЕГ-аас байгуулагдсан ажлын хэсгийг татан буулгаж, хэргийн мєрєєр морсон сэтгvvлчдийг ажилгvй болгож байсан удаатай.

Энэ бvхэн өнөөдөр ч хэвээрээ байгаа бололтой. 14 жилийн өмнөх аймшигт аллагыг эргэн сануулахад “том дарга” нар эрс дургүйлхэж байна лээ.

Улайм цайм биш ч тодорхой хэмжээний сануулга манай редакцид ирсээр байгааг дурдах хэрэгтэй биз. Тэгэхээр энэ хэргийг 14 жилийн турш дарагдаастай явсан чигээр нь орхих ёстой юм уу, яах ёстой юм. Ямартай ч бид С.Зориг агсны задлан шинжилгээний Шvvх эмнэлгийн дvгнэлтийг анх удаа бvрэн эхээр нь хvргэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 41 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 50 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top