x

Уул уурхай, олборлолтын салбар дахь гадаад ажилтны тоо өсчээ

Ажиллах хүчний арилжаа солилцоог хөдөлмөрийн зах зээл гэж үзэж тайлбарлажээ. Олон хүний хувьд энэ харилцаа нь орлогын цорын ганц эх сурвалж, аж төрөх баталгаа болдог онцлогтой. Гэхдээ нийлүүлэлтийн үед захиалагч хамгийн өндөр мэргэжилтэй буюу хамгийн бага зардалтайг нь сонгох магадлалтай. Захиалагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах шаардлага нийгэмд урган гарч ирдэг. Түүнийг мэргэжлийн хэллэгээр бол ажиллах хүчнийг бэлтгэх гэж хэлдэг. Эндээс хөдөлмөрийн зах зээлийн эрэл, нийлүүлэлт гарч ирнэ. Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн дээрх хэлбэрийг авч үзье.

Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр БНСУ руу 188, Япон улс руу 28, нийт 216 хүн 2023 оны 1 дүгээр улиралд зуучлагджээ.

Хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлагдсан иргэд:

Хүйс:

  • 158 (73.1%) нь эрэгтэй,
  • 58 (26.9%) нь эмэгтэй байна.

Нас:

  • -30-34 насныхан /28.2 хувь, хамгийн их/
  • 45-54 насныхан /0.9 хувь хамгийн бага /

Боловсрол:

  • 118 (54.6%) нь бүрэн дунд,
  • 79 (36.6%) нь бакалаврын дээд,
  • 18 (8.3%) нь техникийн болон мэргэжлийн,
  • 1 (0.5%) нь магистр, доктор

Ажиллах салбар:

  • 188 (87.0%) нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт,
  • 18 (8.3%) нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа,
  • 6 (2.8%) нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барих, ан агнуур,
  • 4 (1.9%) нь барилга

Манай улсад 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар гадаадын 99 улсын 5.7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготой хөдөлмөр эрхэлж байна.

Хүйс:

  • 4.9 (85.2 %) мянга нь эрэгтэй,
  • 0.8 (14.8%) мянга нь эмэгтэй

Харьяалагдах улс:

  • 43.0 хувь нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс,
  • 8.9 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс,
  • 6.4 хувь нь Оросын Холбооны Улс,
  • 5.9 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс,
  • 4.7 хувь нь Бүгд Найрамдах Солонгос Улс,
  • 4.4 хувь нь Америкийн Нэгдсэн Улс,
  • 4.4 хувь нь Бүгд Найрамдах Филиппин Улс,
  • 3.1 хувь нь Австралийн Холбооны Улс,
  • 2.8хувь нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс,
  • 16.4 хувь нь бусад улсын харьяат байна

Нас:

  • 35-39 насныхан хамгийн их буюу 950 (16.6 %),
  • 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 65 (1.1%)

Байршил:

  • 2.9 (50.0%) мянга нь Улаанбаатарт,
  • 1.7 (30.4%) мянга нь Төвийн бүсэд,
  • 0.7 (13.0%) мянга нь Зүүн бүсэд,
  • 213 (3.7%) нь Хангайн бүсэд,
  • 166 (2.9%) нь баруун бүсэд ажиллаж байна.

Боловсрол:

  • 2.9 (50.1 %) мянга нь дипломын болон бакалаврын дээд,
  • 1.6 (27.8 %) мянга нь техникийн болон мэргэжлийн,
  • 526 (9.2 %) нь бүрэн дунд,
  • 499 (8.7%) нь тусгай мэргэжлийн дунд,
  • 154 (2.7%) нь магистр, доктор,
  • 89(1.5%) нь суурь боловсролтой байна.

Ажил эрхлэлтийн хэлбэр:

  • 2.9 (50.3%) мянга нь мэргэжилтэн,
  • 1.1 (18.5 %) нь техникч болон туслах/дэд мэргэжилтэн,
  • 694 (12.1%) нь менежер,
  • 622 (10.8%) нь үйлдвэрлэл, барилга, гар урлалын ажилтан,
  • 243 (4.2%) нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч,
  • 135 (2.4%) нь энгийн ажил, мэргэжлийн ажилтан,
  • 58 (1.0 %) нь контор, үйлчилгээний ажилтан,
  • 39 (0.7%) нь худалдаа, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна.

Салбар:

  • 1019 (17.8 %) нь боловсролын,
  • 666 (11.6 %) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний,
  • 651 (11.3%) нь барилгын,
  • 519 (9.0%) нь боловсруулах үйлдвэрлэлийн,
  • 451 (7.9%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны,
  • 220 (3.8%) нь үйлчилгээний бусад үйл ажиллагааны,
  • 526(9.2%) нь бусад салбарт ажиллаж байна.

Гадаад иргэдийн тоог өмнөх улиралтай харьцуулахад:

  • барилгын салбарт 422 (2.8 дахин) хүнээр,
  • боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 354 (3.1 дахин) хүнээр,
  • уул уурхай олборлолтын салбарт 338 (25.0%) хүнээр нэмэгдсэн нь хамгийн их байна.

Ажиллаж буй байгууллагын хариуцлагын хэлбэр:

  • 5.0 (86.8 %) мянга нь хязгаарлагдмал хариуцлагатай компанид,
  • 208 (3.6%) нь төрийн бус байгууллагад,
  • 159 (2.8 %) нь төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар,
  • 47 (0.8 %) нь төсөвт байгууллага,
  • 17 (0.3%) нь хувьцаат компани,
  • 328 (5.7%) нь бусад байгууллагад ажиллаж байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 1 цаг 9 мин Месси 80 мянган евро хандивлажээ 1 цаг 40 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 1 цаг 50 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 1 цаг 50 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 1 цаг 55 мин Дайн өөрчлөгдсөөр байна 2 цаг 10 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 2 цаг 16 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 3 цаг 4 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 21 цаг 12 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 21 цаг 19 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 21 цаг 24 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 21 цаг 30 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 21 цаг 42 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 23 цаг 35 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Өчигдөр 12 цаг 58 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ Өчигдөр 12 цаг 44 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 37 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй Өчигдөр 12 цаг 30 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 12 цаг 21 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна Өчигдөр 12 цаг 18 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ
Top