x

Сувилагчдын өдрийг угтсан арга хэмжээ зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт боллоо

Олон улсын сувилагчдын өдөр тавдугаар сарын 12-ны өдөр болно. Энэ өдрийг угтсан  “Амлалтаа сонсъё” хэлэлцүүлэг, “Сувилагч ба Эрүүл мэнд” аян, “Сувилахуй ба эрх зүй” сургалт зэрэг нэгдсэн арга хэмжээ улс орон даяар өрнөж байна.

Тухайлбал, энэхүү арга хэмжээ Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт болж, өндөрлөлөө.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн Ажлын алба, Монголын сувилагчдын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд сувилагч мэргэжилтнүүд өргөнөөр хамрагдаж байна.  

Зүүн бүсэд болсон арга хэмжээний үеэр Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сувилахуй хариуцсан мэргэжилтэн Л.Сугар

“Бид мэргэжилдээ хайртай учир хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө гэсэн сэтгэлээр өнөөдрийг хүртэл хүлцэнгүй явж байна. Бид хийх ёстой, хийх ч болно. Хөдөлмөрийн минь үнэлэмжийг нэмэгдүүлээд өгвөл сэтгэл хангалуун цалингаа авна. Хоёр хүүхдээ дагуулаад дуртай зүйлийг нь аваад өгдөг болмоор байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн бол Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахлах сувилагч В.Нарантуяа

сувилагч мэргэжлийн үнэлэмжийг яагаад нэмэгдүүлэх ёстой талаар ганцхан жишээ хэлье гээд осол аваар дээр очиж ажилласан Цагдаа, Онцгойгийн ажилтан төрийн тусгай хамгаалалтад ороод 45-тай тэтгэвэрт гарч, тэтгэврээ 80 хувиар тогтоолгодог бол эмч сувилагч юун тусгай хамгаалалт, тэтгэврээ 45 хувиар тогтоолгодог. Эмч сувилагчийг Цагдаа, Онцгойн түвшинд үнэлж өгөхийг хүсье гэв.  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын эмнэлгийн ахлах сувилагч Н.Боргил

“Сувилагчийн цалин бага, нийгмийн баталгаа сул байдаг нь ажлаа орхиж, харь орныг зориход хүргэж байгаа. Үүнээс болж залуу үе ч энэ мэргэжлийг сонгохгүй болсон. Энэ ужиг шалтгааны үндэс суурь нь төрийн бодлого, баталсан цалингийн сүлжээнд байна. Цалингийн сүлжээг даруйхан өөрчлөх шаардлагатай” гэсэн саналыг хэллээ.   

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн салбар бусад салбартай харьцуулахад гар дээр очих цалин урамшууллыг нэмж байгаа боловч үндсэн цалин нэмэгдэхгүй байна. Тэтгэвэрт гарахад үндсэн цалингаар тооцдог учир нийгмийн баталгааг бодитойгоор хангаж чадахгүй байгаа юм. Тиймээс үндсэн цалинг нэмэх талаар сувилагчид маань асуудал дэвшүүлж буй…

Сургалт, хэлэлцүүлэгт ирсэн сувилагчдыг хорт хавдрын илрүүлэгт хамруулж байна. Тэд маань загасчны морь усгүй гэдэг шиг 20-30 жил ажиллахдаа хорт хавдрын төрөлжсөн үзлэгт ороогүй гэдгээ нулимс дуслуулан ярилаа" хэмээв.

Манай улсад 13 мянга гаруй сувилагч бий. Бүх сувилагчдыг хамруулж чадахгүй ч тал хувьд нь хүрэх зорилготой нэгдсэн арга хэмжээ бүсчилсэн байдлаар 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 50 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top