x

М.Балдандорж: Энхтайваны гүүрэн доорх дулааны шугамд гарсан гэмтлийг шөнө нь зассан

Энхтайваны гүүрний доорх дулаан дамжуулах шугам сүлжээнд гэмтэл гарсныг тухайн үед нь зассан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өглөө.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Энхтайваны гүүрний доорх дулааны шугамд 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гэмтэл гарч, шөнөдөө засаж, хэвийн болгосон. Уг шугам нь 2002 онд ашиглалтад орсон, 300 диаметртэй бөгөөд элэгдлийн улмаас гэмтэл гарсан. Тус шугам сүлжээ нь Эрэлийн байрууд, тухайн бүсэд хамаарах ус дамжуулах долоон төвийг дулаанаар хангадаг” гэлээ.

Мөн тэрээр Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний асуудал нэлээд хүндэрсэн нөхцөл байдалтай байгааг онцлов. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 1223 км ус, дулаан дамжуулах шугам сүлжээ байдаг бөгөөд 379.5 км нь дулаан дамжуулах шугам аж. Харин эдгээрийн 60 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна.

Түүнчлэн 2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт 644 төсөл арга хэмжээ, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ. Үүнээс 27.1 км нь дулааны шугам сүлжээнд хамаарах юм. Тодруулбал, энэ жилийн хувьд 30, 40 жил болсон дулааны шугам сүлжээтэй Бага тойруу буюу Багшийн дээдээс СУИС-ийн урдуур Цэцэг төв хүртэл, Жамьян гүний гудамж буюу Төв номын сангаас “Блю скай”-н урдуур Багшийн дээд хүртэл, 3, 4-р хорооллын эцэс гэх мэтчилэн 30 км гаруй замыг иж бүрэн шинэчилнэ.

Өмнөх жилүүдэд дулаан дамжуулах шугам сүлжээнд засвар хийхдээ ирэх жилийн өвлийн бэлтгэлийн хүрээнд л хийдэг байсан бол энэ жил 19 байршилд иж бүрэн засвар хийнэ. Мөн жил бүр дулаан дамжуулах хоолойд засвар хийдэг нь анхнаасаа тухайн шугам сүлжээгээ хонгилын системээр хийгээгүйтэй холбоотой байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 38 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 47 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 9 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 14 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 41 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 1 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top