x

ХЭҮК: Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй, чөлөөт хэвлэлгүй бол ардчилал байхгүй

Хэвлэлийн хүрээлэн, МСНЭ, ХЭҮК, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Хэвлэлийн зөвлөл, "Эмнести интернэшнл", "Глоб интернэшнл” ТББ-аас хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг танилцуулах "Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт" уулзалт зохион байгууллаа.

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалахаар зохион байгуулж буй уулзалтыг нээж ХЭҮК-ын дарга Ж.Хунан хэлэхдээ, “ХЭҮК үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж ирсэн. Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй, чөлөөт хэвлэлгүй бол ардчилал байхгүй” хэмээн онцлов.

Уулзалтаар Монгол Улсын Хүний эрх, эрх чөлөөний байдлын 22 дахь илтгэлийн 2 дугаар бүлгийг танилцуулж, хэвлэлийн эрх чөлөөг яаж баталгаатай, үр дүнтэй болгох талаар санал солилцов. Мөн төрийн бус байгууллагын болон тайван жагсаал цуглаан хийх эрх зүйн зохицуулалт, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн зохицуулалтын талаар ямар санал оруулж байгаагаа тайлбарлав.

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, “Хэвлэл мэдээллийн хараат бус ил тод хариуцлагатай байдлыг хангах, төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалт мөн тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөний шаардлагад нийцүүлэн хуулиа шинэчлэн найруулахад саналаа хүргэж байгаа. Хэвлэлийн эрх чөлөөнд зохистой хязгаарлалт хийвэл ХЭҮК-д ханддаг байдлаар зохицуулах хэрэгтэй. Тайван жагсаал цуглаан хийх агуулгыг хуулийн бичвэрт тодорхой илэрхийлж, арга хэрэгслийг нь хуулиар хамгаалж өгмөөр байна. Мөн тунхаглалын чанартай эрх чөлөөнд амь оруулж, эрх чөлөөг дур зоргоос ялгах, улс төрийн эрх чөлөөг аминч эдийн засгийн нөхцөлөөр ашиглах нөхцөл байдал үүсэж байгаад хариулт өгөх ёстой.

Манай улсад өнгөрсөн оны байдлаар хэвлэл мэдээллийн 486 хэрэгсэл байгаагаас 64 сонин, 46 сэтгүүл, 50 радио, 135 телевиз, мэдээллийн 191 сайт ажиллаж байна. Энэ оны эхний байдлаар 1882 сан, 670 шашны байгууллага, 28964 холбоо бүртгэгдсэн нь үйл ажиллагаа явуулдаг нь харьцангуй бага аж.

Түүнчлэн, улсын хэмжээнд 2000-2023 онд 736 жагсаал цуглаан зохион байгуулсны 649 нь Улаанбаатар хотод 87 нь орон нутагт болжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 29 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 38 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 47 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 7 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 8 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 13 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 40 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 0 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top