x

“Хүүхдийн галт тэрэг” зуны зорчигч тээврээ эхлүүлжээ

Дархан хот үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд Монголын анхны “Хүүхдийн төмөр зам” байгуулж зорчигчдоо 2021 оны аравдугаар сарын 17-ны өдөр хүлээн авч эхэлсэн билээ. 2022 онд хүүхдийн галт тэргээр нийт 22 мянга гаруй зорчигч үйлчлүүлжээ. Тэгвэл 2023 оны зорчигч тээврийн зуны үйл ажиллагаагаа өнгөрсөн бямба гаригт эхлүүлжээ.

Хүүхдийн галт тэрэг долоо хоногийн даваа, мягмар гаригаас бусад өдрүүдэд 11.00-18.00 цагийн хооронд аялна. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан УБТЗ-ын хамт олон хоёр шөнө, нэг өдрийн галт тэрэгний аяллыг зохион байгуулсан. Улаанбаатар хотын хүүхэд багачуудыг аав, ээж, асран хамгаалагчийн хамт нийтийн тээврийн галт тэрэг болон хүүхдийн галт тэргээр аялж Дархан хоттой танилцах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж, 300 гаруй иргэн хамрагдсан аж. Цаашид хөтөлбөртөө өөрчлөлт оруулж Улаанбаатар-Дархан чиглэлд автобусаар зорчих, ирсэн даруйд хүүхдийн галт тэргээр аялаад өдөртөө буцдаг болгох маршрутыг нээхээр төлөвлөжээ.

“Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн дэх хүүхдийн галт тэрэг 2.3 км замыг 15-20 минут аялж дуусгадаг. Галт тэрэгний үйлчлэгч зорчигчдод зориулж цэцэрлэгт хүрээлэн танилцуулахаас гадна дууны тэмцээн, асуулт хариулт, хүүхдийн дуу хамтдаа дуулах зэрэг хөтөлбөрийн дагуу аялдаг аж.

Дашрамд, Дархан хотын 60 жил, Монгол-Оросын найрамдалт харилцааны 100 жилийн ойг тохиолдуулан бүтээн байгуулалтын ажлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын буцалтгүй тусламж болон орон нутгийн төсвийн нийт дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай. “Хүүхдийн төмөр зам” сургалт, судалгааны төвийг Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгосон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 50 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top