x

Нийгмийн хамгааллын тусгай төв автобустай боллоо

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас Нийгмийн хамгааллын тусгай төвд иж бүрэн засвар хийсэн, 32 хүний суудалтай автобус хүлээлгэн өглөө. Тус төв нь 21-ээс дээш насны өөрийн гэсэн орон гэргүй, орлого нь хязгаарлагдмал, эрхэлсэн тодорхой ажилгүй, харж хандах хүнгүй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь туслан дэмжих зорилготой. 2003 оноос хойш Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн үйлчилгээний байгууллага юм.

Нийгмийн хамгааллын тусгай төв өнгөрсөн найман жилийн хугацаанд л гэхэд 251 иргэнийг бие даан амьдрахад нь тусалж, 634 иргэнийг бичиг баримтжуулж, 1000 иргэнийг ажлын байранд зуучлан, орлогын эх үүсвэрийг нь нэмэгдүүлжээ. Түүнчлэн тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийг бүлгээр нь ажлын байранд зуучлах тохиолдолд нэгдсэн зохион байгуулалтаар хүргэх, буцаан авах, аливаа эрсдэлээс сэргийлэх, ажлын байрыг тогтвортой хадгалахад машины хэрэгцээ шаардлага их тулгардаг байсан аж. Харин тус төвийн ажилчид өнгөрсөн хугацаанд хувийн машинаараа үйлчилгээ үзүүлж байжээ.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Техникийн хэлтсийн дарга О.Лувсандагва “Нийгмийн хариуцлагын хүрээнд манай байгууллагын зүгээс тус төвд автобус хүлээлгэн өгөхдөө дан ганц автобусыг нь бэлдэж өгөх бус, давхар жолоочийг нь байгууллагынхаа дэргэдэх “Нарны зам” авто сургалтын төвд бэлтгэсэн. Мөн манай байгууллага инженер техникийн бүрэн багтай бөгөөд автобусыг хүлээлгэн өгөхдөө иж бүрэн засвар хийн, суудлын тоог нь 24 байсныг 32 болгон нэмэгдүүлэн, зорчигчдод үйлчлэхэд бэлэн болгоод байна” гэв.

Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг “Төвөөр үйлчлүүлж буй эмзэг бүлгийн, орон гэргүй иргэдийг зохион байгуулалттайгаар ажлын байраар дэмжиж, орлогыг нь нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж, үзвэр үйлчилгээнд хамруулах, асрамж сувилал, гэр бүлд нь хүргэж өгөх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэхэд автомашины хэрэгцээ өдөр бүр үүсдэг байлаа. Харин өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас автобус хүлээлгэн өгч байгаа нь дээрх хэрэгцээ, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд маш том хувь нэмэр болж байна. Бид үйлчлүүлэгч иргэдийнхээ нэрийн өмнөөс талархаж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 41 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 50 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top