x

Хүнсний сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийн зээл олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны "Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай" 63 дугаар тогтоолоор хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зориулалтаар нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас 13 хувийг хүүгийн хөнгөлөлттэйгөөр олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар уг зээлийг олгоно.

Үүнд:

  1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 132.3 тэрбум төгрөг,

  2. Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд 342.6 тэрбум төгрөг,

  3. Хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг,

  4. Нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг хүнс.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөртэй хамтран сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл 70 гаруй аж ахуйн нэгжид "Хүнсний болон хүнсний зориулалтын сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл"-ийн талаар мэдээлэл болон бусад асуудлаар мэдээлэл өгч, санал солилцох уулзалт хийлээ.

Уулзалтаар:

  • Хүнсний боловсруулах болон зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн зээлийн танилцуулга

  • Жижиг дунд үйлдвэрийн санхүүжилт

  • хүнсний хангамж, аюулгүй байдал болон зээлийн батлан даалтын сангийн оролцоо зэрэг сэдвүүдээр ХХААХҮЯ, ЖДҮГ, Зээлийн батлан даалтын сангийн төлөөллүүд өргөн хүрээтэй мэдээлэл хийлээ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-5 жилийн хугацаатай олгоно. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг

  • Төрийн банк

  • Хаан банк

  • Худалдаа хөгжлийн банк

  • Голомт банк

  • Капитрон банк

  • Тээвэр хөгжлийн банк

  • Хас банк

  • Богд банк

  • Ариг бан

  • М банк олгоно. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 41 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 50 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top