x

Өнөөдөр “Унадаг дугуйтай Улаанбаатар” өдөрлөг болно

“Унадаг дугуйтай Улаанбаатар” хаврын өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Тус өдөрлөг нь дугуйн замын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, унадаг дугуйгаар зорчигчдыг дэмжих, бүх насныханд дугуйн ач холбогдлыг таниулах, ногоон зээлийн орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй сонголтыг дэмжих, унадаг дугуйн үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааг дэлгэрүүлэх зорилготойгоор зохиогдож байгаа юм.

Өдөрлөгт зориулсан үйл ажиллагааны танилцуулга:

  • Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
  • Банкуудын ногоон зээлийн танилцуулга
  • Дугуйн түрээсийн үйлчилгээ
  • Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
  • Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
  • Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
  • Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн
  • Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ
  • Дугуйн клуб, баг тамирчид, дугуй сонирхогчдын цугларалт

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны мэдээлснээр өнөөдрийн байдлаар Улаанбаатарчуудын 49.2 хувь нь хувийн машинаар хөдөлгөөнд оролцож байгаа бол 39.3 нь автобус, 6.5 хувь нь явган, 1.2 хувь нь унадаг дугуйгаар зорчдог гэх судалгаа байна. Нийслэл Улаанбаатар хотын тухайд 84.7 км дугуйн замтай бөгөөд шинээр 50.2 км дугуйн замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа аж. 

Унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлж, зорчих зам, дэд бүтцийг сайжруулснаар түгжрэл хотын төвд 12,500 машинаар, хотын зах руу 22 мянган машинаар саарах боломжтой тооцоо гарсан байна. Өөрөөр хэлбэл, хотын зах болон төвийн бүсээс хамаарч түгжрэл 9.1-13 хувиар буурна гэдгийг мэргэжлийнхэн судалжээ.

Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах ач холбогдолтой тус арга хэмжээний үеэр авто машингүй гудамж, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл авах боломжтой. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 22 цаг 45 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 22 цаг 49 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 22 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 22 цаг 59 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Өчигдөр 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Өчигдөр 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Өчигдөр 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Өчигдөр 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Өчигдөр 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Өчигдөр 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Өчигдөр 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Өчигдөр 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top