x

Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд “Хүнсний хувьсгал”-д нэгдсээр байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “МонЛабел” ХХК-д ажиллалаа. 2004 онд байгуулагдсан тус компани бүх төрлийн хүнс, ус, ундаа, ахуйн болон гоо сайхан, бусад бүтээгдэхүүний хаяг, шошго, баглаа, боодол үйлдвэрлэдэг. 2011 онд Лондон хотноо “Олон улсын чанарын алтан титэм”-ийг салбартаа анх удаа авч, 2019 онд ISO 9001:2015 олон улсын чанарын тогтолцоо нэвтрүүлжээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдаж, анхан шатны түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөснөө “МонЛабел” ХХК-ийн захирал Н.Батмөнх танилцуулав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “Ханбогд Кашимер” ХХК-д ажиллав.

Тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганцэцэг ангилан ялгах, угаах дамжлага, самнах, сүлжих болон зөөлөн оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаагаа товч танилцууллаа.

Тус компани 500 гаруй ажилтантай бөгөөд 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд юм байна. Жилд 1,500 гаруй тонн ноолуур боловсруулж, 200,000 ширхэг сүлжмэл, 150,000 ширхэг нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд ноолуурын экспортоор тэргүүлэгч аж ахуйн нэгжийн нэг болж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж иржээ.

Харилцагч малчдад малын хивэг, тэжээл нийлүүлж, малыг нь вакцинжуулалтад хамруулахаас гадна хүүгүй зээл өгч хамтран ажилладаг. Ноолуураа самнаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр 4,000 ажлын байр бий болж, 600 сая ам.долларын орлого олох боломж байгаа тухай гүйцэтгэх захирал Ч.Ганцэцэг хэлэв. Тус компани ойрын хугацаанд Итали Улсын хөрөнгө оруулалтаар хамтарсан хоёр үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 49 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top