x

Хүнсний ногооны салбарынхны тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангах хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хүнсний ногооны тариалалт, борлуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.

Тодруулбал, газар тариалан, төмс, хүнсний ногооны бөөний болон жижиглэнгийн худалдаа, хадгалалт, түгээлтийн үйлчилгээ эрхэлдэг 11 байгууллагын төлөөөлөлтэй уулзаж тулгамдсан асуудлууд болон хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах талаар хэлэлцлээ.

Хотын ерөнхий менежер М.Баяраа "Төмс, хүнсний ногоо тариалдаг, хадгалах, борлуулах, түгээх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Нийслэлийн иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангах, хүнсний нөөц хангамжийг нэмэгдүүлэх, мөн үнийг тогтвортой байлгах нь маш чухал. Тиймээс энэ чиглэлд ямар арга хэмжээ авч, хэрхэн хамтарч ажиллаж болох вэ гэдгийг хэлэлцэж, санал солилцлоо. Цаашид хүнсний болон нарийн ногоог стратегийн бүтээгдэхүүн гэсэн ангилалд оруулаад нийслэлээс бодлогоор дэмжих, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтарч ажиллах, зарим талаар хөнгөлөлт үзүүлэх зэрэг зохицуулалтыг хийж болохоор байна" гэлээ.

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс хаврын тариалалт, ургац хураах зэрэг тодорхой хугацаанд ажиллах хүчний хомсдолд ордог, хөнгөлөлттэй зээлд хамрагдахад бэрхшээл тулгардаг, агуулах зооринд цахилгаан их зарцуулдаг зэрэг тулгамдсан асуудлуудаа уулзалтын үеэр онцолсон байна. Эдгээр асуудлыг шийдэх гарц, боломжийн талаар судалж, цаашид ажил хэрэг болгохоо Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа илэрхийлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 31 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 9 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 10 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 15 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 42 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 2 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top