x

Соёл, урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг болж байна

НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Нийслэлийн иргэд, хүүхэд, залуучуудад соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй хүргэх, соёл, урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, боловсрол, мэдлэг түгээж, их хотын ирээдүйн соёлтой иргэнийг бэлтгэх зорилгоор тус өдөрлөгийг санаачилсан билээ.

Өдөрлөгт СУИС, Монгол Улсын Консерватори, КУДС, СИТИ дээд сургууль зэрэг 20 орчим сургууль болон сургалтын төвүүд үйл ажиллагаагаа танилцуулж, элсэлтийн шалгалтын бүртгэл хийн, урлагийн тоглолт зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн зүгээс өнгөрсөн жилээс эхлэн Сүхбаатарын талбайд олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн нэрэмжит “UB Cup 2022” хөл бөмбөгийн тэмцээн, УИХ-ын даргын нэрэмжит “Үндэсний номын баяр”, 3X3 сагсан бөмбөгийн тэмцээн, “Улаанбаатар марафон” бүх нийтийн гүйлт гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулсан. Энэ жилийн тухайд төв талбайд зохиох арга хэмжээнүүдийн эхлэл болгон уг нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж байна” хэмээсэн юм.

Уг өдөрлөгт оролцож буй соёл, урлагийн сургуулийн төлөөллүүд сэтгэгдлээ хуваалцлаа.

Монгол Улсын Консерваторийн захирал, УГЗ Ц.Пүрэвхүү "Монгол Улсын Консерватори нь түүхэндээ анх удаа 120 хүний бүрэлдэхүүнтэй гранд симфони оркестр гарган, хоёр дахь удаагийн тоглолтоо уг өдөрлөгийн үеэр толиуллаа. Харин маргааш 108 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хөгжим эгшиглүүлнэ" гэлээ. 

СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн сургалтын албаны дарга М.Цэцэгсайхан: 

-Бид энэ арга хэмжээний үеэр сургалтын хөтөлбөр, оюутнуудын бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа ерөнхий танилцуулгыг хийхээр ирээд байна.  

СИТИ их сургуулийн Урлагийн сургуулийн IV курсийн оюутан:

-Манай сургууль голчлон урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, гоо засал, жүжигчин, кино драма, дуу, хөгжим, зураг гэх мэт олон чиглэлээр элсэлт авдаг. Багшийн ур чадвар, сургуулийн орчин, сургалтын хөтөлбөр зэрэг нь сургуулиа сонгох шалтгаан минь болсон.

Цэргийн Хөгжмийн политехник коллежийн IV дамжааны сонсогч Б.Нарантуяа:

-Манай сургуульд есдүгээр ангиа төгсөөд элсэх боломжтой. Элсэхдээ ур чадвар, сонсгол, биеийн тамирын шалгалт өгдөг. Миний хувьд багаасаа урлагт сонирхолтой байсан бөгөөд цэргийн сургуульд ч сурахыг хүсдэг байлаа. Харин сургууль маань миний мөрөөдөлд яг нийцэж байсан. Суралцах хугацаандаа үнэ төлбөргүй суралцахын дээр дипломын боловсролтой төгсгөдөг бөгөөд төгсөөд ажлын байр бэлэн байдаг нь маш том давуу талтай хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 3 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 9 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 14 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 41 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 1 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top