x

"1000-аас дээш өрхтэй хотхон, хорооллын сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийднэ"

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар нийслэлийн боловсролын салбарын хүртээмж, чанарыг сайжруулах бодлогын шийдлүүдийн талаар хэлэлцлээ.

Тус газар нь сургалтын чанарын зөрүүг арилгах, сургалтын хөтөлбөр дэх чадвар, хэрэглээний чадамжуудыг илүү сайн ойлгоход анхаарах, сургалтын технологийг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байгааг газрын дарга Б.Амартүвшин хэллээ.

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 158 сургуульд 310 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд 17442 багш, ажилтан ажиллаж байна. Энэ жилийн тухайд төрийн өмчийн сургууль 6-гаар, хувийн хэвшлийн сургууль 7-оор нэмэгдсэн аж. Харин гурван ээлжийг халж, хоёр ээлжээр хичээллэхэд авч буй арга хэмжээний тухайд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг 18 сургууль дээр хэрэгжүүлж байна. Нийт 278 бүлгийн 11310 хүүхэд эдгээр сургуулийн зориулалттай түрээсийн байранд суралцаж байгаа бол нийслэлийн 84, 12, 124 дүгээр сургууль 3 ээлжээр хичээллэж байгааг тодотголоо. Тухайлбал, 84 дүгээр сургууль 2060 хүүхдийн хүчин чадалтай бол одоогоор 5700 гаруй хүүхэд суралцаж буйг онцолсон юм.

Ирэх хичээлийн жилд СХД, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт нийт 56 сургууль 3 ээлжээр хичээллэж болзошгүй байгаа тул сургуулийн зориулалтаар одоо баригдаж буй барилгын ажлыг түргэн дуусгах, нэмж сургуулийн зориулалттай барилга түрээслэх, ЕБС-ийн ахлах ангийн хэмжээнд бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, ахлах ангийн сурагчдын хамран сургах тойргийг шинэчлэн, уян хатан зохицуулах боломжтой аж.

Мөн сургуулиудыг өргөтгөх, 1000-аас дээш өрх бүхий томоохон хотхон, хороололд бага сургуулийн зориулалтаар барилга түрээслэх, худалдан авах, 2023 оноос ашиглалтад орох бүх хотхон хорооллын барилгын цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдэж, ашиглалтад хүлээн авах зэрэг хувилбар боловсруулж байгааг танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд боловсролын салбарт энэ онд 47 сургууль, 88 цэцэрлэг, 3 спорт заал, 1 дотуур байр 25 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт хөрөнгө оруулалт хийгдэж байна. Он гарснаас хойш 2 сургууль, 6 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон байна.

Энэ талаарх мэдээллийг Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 48 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 57 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 6 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 26 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 27 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 32 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 5 цаг 59 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 19 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top