x

ШҮҮХ: Банк 1 хувийн шимтгэл авах нь хориглосон үйл ажиллагаа биш

Арилжааны банкнууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авч буй үйлдлийн талаарх шүүхийн шийдвэр гарчээ. 

Тус үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх хориглосон үйл ажиллагаа биш гэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх үзсэн байна. 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар удирдамжийн дагуу арилжааны банкнуудад зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж улмаар нэр бүхий 9 банканд холбогдуулан

  1. Арилжааны банкнууд нь иргэдэд олгож буй ипотекийн хөнгөлөлттэй зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй

  2. Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг зүй бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй гэсэн зөрчилд зөрчлийн хэрэг нээж шалгасан байна. 

2022 оны наймдугаар сарын 2-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх зөрчилд 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, “орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгаж” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичжээ.   

Нэр бүхий 9 арилжааны банк дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн шийтгэлийн хуудаснууд болон зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавруудыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар арилжааны банкнуудад Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, улмаар зөрчлийн хэрэг нээж шалгасан нь хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд буюу харьяалал зөрчөөгүй, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж шүүх үзсэн байна.

Харин арилжааны банкнуудын ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авч буй үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж “Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” хэмээн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шүүх хянан хэлэлцээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар “хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “Тухайн зөрчлийг тогтоогоогүй, тогтоох ажиллагаа хийгээгүй”, нөгөөтээгүүр хуулиар, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагааг “Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 51 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 0 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 9 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 29 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 30 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 35 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 2 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 22 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top