x

Монголын ноолуурын салбарынхан Францын компаниудтай хамтарна

Монголын ноолуурын компаниуд дэлхийд алдартай Францын “Шанел”, “Гермэс” брэндтэй хамтын ажиллагааны гэрээ эхлүүлж байгааг Бүгд найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт сайд Марк Фену онцоллоо. 

Тэрээр, энэ сарын 7-9-нд манай улсад албан ёсоор айлчилсан юм. Энэ нь Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайдын манай улсад хийж буй анхны айлчлал байв. 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Францын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Францаас өндөр ашиг шимт мал импортлон махны чиглэлийн үхрийн эрүүл бүс байгуулах, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцдаг оюутнууд туршлага судлах сургалт зохион байгуулах, газар зүйн заалтад нутгийн бүтээгдэхүүнийг бүртгүүлж, хамгаалах асуудлаар санал солилцов. Мөн хөдөө орон нутгийн хөгжил, мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулан нэмүү өртөг шингээх, ялангуяа гүүний хатаасан саам, саамын тос зэрэг бүтээгдэхүүнд газар зүйн заалтыг таниулахад хамтран ажиллах тухай ярилцлаа. 

Бүгд найрамдах Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт сайд Марк Фену, “Монгол Улс өргөн уудам газартай, уламжлалт мал аж ахуйн нөөц бололцоотой гэдгээрээ Франц Улстай адилхан. Францын мон биллиард үүлдрийн үхрийг монголчууд мэддэг, ялангуяа мах, сүүний үүлдрийг импортлох сонирхолтой байна. Мөн Францын тал сургалтын чиглэлээр, малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчийн ширээнд хүртэлх шат дамжлагын эрүүл ахуйг хангахад хамтарч ажиллах боломжтой. Монголд маш сайн бүтээгдэхүүн олон байгааг хилийн чанадад таниулах ёстой. Франц Улс газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг хамгаалах талаар 90 жилийн туршлагатай. Энэ нь нэг талаас мэргэжлийг, нөгөө талаас тухайн бүс нутгийн бүтээгдэхүүнийг хамгаалдаг. Монголын сайн чанартай бүтээгдэхүүнүүдийг гадаадад таниулснаар хол, ойрын хөршүүддээ бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой” гэв. 

Уулзалтаар ярьсан нэг чухал зүйл нь “1000-д 4” буюу хөрсний үржил шимийг сайжруулах, элэгдлийг бууруулах, органик бодисуудыг хөрсөнд нь хадгалах тухай олон улсын санаачилга юм. Монгол, Францын хооронд энэ онд хэд хэдэн томоохон айлчлал төлөвлөсний эхнийх нь ийнхүү хөдөө аж ахуйн салбараас эхэлсэн. Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд байгаа ч эдийн засгийн харилцаа, худалдааны хэмжээ, ялангуяа хөдөө аж ахуй, хүнсний салбарын чадавхыг бүрэн дүүрэн ашиглахгүй байгааг харгалзан “Захиргааны зохицуулалтын хэлэлцээр”-ийг 2022 онд шинэчлэн байгуулсан аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top