x

"Дүүг минь гэмтлийн эмнэлэг рүү яваагүй гэдэг үндэслэлээр шоронд хорьсон"

Зорчих эрх хязгаарлах ял эдэлж байсан иргэн Д.Монголхүүгийн хоригдсон асуудлаар түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Б.Баяраа "Сүхбаатарын талбайд жагсаал хийх үедээ цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэх шалтгаанаар Д.Монголхүүг нэг жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. 

Тэр үеэр жагсаалдаа ашиглах зорилгоор талбай руу хүүхдийн гутал оруулах гэж оролдсон. Цагдаагийн байгууллагаас тухайн гуталд тэсэрч, дэлбэрэх бодис эсвэл зэр зэвсгийн чанартай зүйл байж болзошгүй гэж шалгаж үзсэн байдаг. Шалгалтаар энэ байдал тогтоогдоогүй, харин цагдаа нар хууль бус шаардлага тавьсан. Улмаар маргаан үүссэн.

Д.Монголхүүгийн хувийн өмчид халдсан, хүч хэрэглэсэн, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан, мөн жагсаал цуглаан хийх эрх чөлөөг нь хязгаарласан цагдаа нарт хариуцлага тооцоогүй. Эсрэгээрээ цагдаа нарын биед халдсан гэх үндэслэлээр нэг жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлуулах ялаар түүнийг шийтгэсэн байдаг" хэмээн хэргийн процессыг ярив. 

Хэдийгээр шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үздэг боловч зорчих эрх хязгаарлуулах ялыг тэрбээр эдэлж байсан. 

Д.Монголхүү 2020 онд ГССҮТ дээр эгэмний хагалгаанд орж байсан. Улмаар эмнэлэгт үзүүлэх шаардлагаар прокуророос зөвшөөрөл авч, Баянзүрх дүүргээс гарсан байдаг. Харамсалтай нь прокурор эмнэлэгт үзүүлэх нэг л хоногийн зөвшөөрөл өгсөн. Ингээд гэмтлийн эмнэлэгт үзүүлээд гэртээ буцаад харьсан байдаг. Гэхдээ гэмтлийн эмнэлэг рүү явсан замаараа буцаж ирээгүй буюу маршрут зөрчсөн гэдэг үндэслэл гардаг.

Эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд эмнэлэг рүү явж байгаа хүнд маршрут тогтоож, улмаар маршрутаас гарсан гэх үндэслэлээр шоронд хорьдог үзэгдэл байж болохгүй.

Яг явсан замаараа буцаагүй хэд хэдэн шалтгаан байдаг. Түүний гэр Сансарт байрладаг. Гэтэл гэмтлийн эмнэлэг рүү явахын тулд заавал Нарны зам, 10 дугаар хороолол, Саппорогоор явахыг прокуророос тогтоож өгсөн. Иргэн Д.Монголхүү тухайн маршрутаар явж, эмнэлэг орсон. Буцахдаа Модны-2 болон Баруун дөрвөн замаар явсан. Өөрөөр хэлбэл, гудамж сольсон хэргээр түүнийг зөрчил гаргасан гэж үзээд арга хэмжээ тооцож байна" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Иргэн Д.Монголхүү гэмтлийн эмнэлэгт очиж, үзүүлсэн. Гэтэл ШШГЕГ-ын н.Итгэлтөгс гэх дарга түүнийг эмнэлэгт огт очоогүй гэж ярилцлага өгсөн байна. Ийм худал мэдээлэл олон нийтэд тараасан.

Д.Монголхүү гэмтлийн эмнэлэгт очсон гэдэг нь хамт явсан гэрч болон очоод үзүүлсэн эмчийн мэдүүлгээр нотлогддог. Гэтэл ГССҮТ дээр очсон эсэх нь хамаагүй, замдаа маршрут зөрчсөн нь зөрчил гэж ярьж байна. Үүнийг зөрчил гэж үзэхэд хэцүү. Яагаад гэвэл тухайн маршрутаар явж байхад зам түгжирч, осол гарсан байж болно. Заавал ирсэн замаараа буцаад явна гэсэн ойлголт байхгүй.

Хамгийн чухал нь эрүүл мэндээ эмчлүүлэх шаардлагаар эмнэлэг орох, буцаад гэртээ очих энэ чиглэл нь нэг байна. Аль гудамжаар явах нь чухал биш. Гэтэл ийм зүйлээр шалтаг хийж түүнийг хорьж байгаа юм. Гэмтлийн эмнэлэгт очсоныг эмч нар нь ч нотолж байгаа.

Д.Монголхүү бол зөвхөн жагсаалын үеэр цагдааг эсэргүүцсэн гэмт хэрэгтэй. Хумсны шалбархай, хувцасны уранхай ярьж байгаад хууль хүчний байгууллагын цагдаа нар нь бүгдээрээ түүнд зодуулсан юм шиг юм яриад байгаа. Түүнийг хаана, хэзээ хазгай гишгэх нь үү гэж араас нь шиншилж явж байдаг ийм төртэй болсон байна. 

Шүүхийн мэдээллийг өчигдөр харсан. Цахим бугуйвчны асуудал байгаа. Гар утасны цэнэг 1-2 хоног барьдаг бол цахим бугуйвчийг хоногтоо дөрвөн удаа цэнэглэх шаардлагатай болдог юм байна. Дээд талдаа зургаан цаг цэнэгээ барьдаг учраас цэнэглээд явж байсан. Гэхдээ нэг өдөр түүний бугуйвчны цэнэг дуусахад түүнд ял өгч байна. Д.Монголхүүд цахим бугуйвчны гавыг цэнэгтэй байлгах гэдэг ял өгсөн юм уу. Тийм ял өгөөгүй. 

Хамгийн гол нь Баянзүрх дүүргээсээ гараагүй байсан. Дүүргээсээ гарахгүй байх гэдэг ял өгсөн. Өөрсдөө биечилсэн хяналтаар ч дүүрэгтээ байгааг нь тогтоосон. Утасны цэнэг дуусах чинь биднээс хамаарахгүй үзэгдэл. Түүний цахим гавны цэнэг дууссан нь санаатай үйлдэл юм уу, үгүй. 

Гэтэл өнөөдөр цахим гавных нь цэнэг дуусаад унтарсан бол зөрчил гэж үзээд хорьдог улсад амьдарч байна Ядаж 24 цаг цэнэгээ барьдаг бугуйвч өгөх хэрэгтэй. Уяатай нохой шиг байнга тэр бугуйвчаа сахиж цэнэглээд сууж байдаг юм байна. Цэнэг хураах чадвар нь маш муу" гэв.

Д.Монголхүүгийн төрсөн эгч Д.Эрдэнэсувд "Өнөөдөр дүүг маань гэмтлийн эмнэлэг рүү яваагүй гэдэг үндэслэлээр шоронд хорьж байна. Хамгийн том ноцтой зөрчил гэж хорьсон. Гэтэл энэ зөрчил нотлогдоогүй. Дүү маань гэмтлийн эмнэлэг дээр очиж, эмчтэйгээ уулзсан. Үүнийг эмч нь нотолж байгаа. 

Тухайн өдөр Д.Монголхүү гэрээсээ гарч, прокурор дээр очоод эмнэлэгт үзүүлэх зөвшөөрөл авсан байдаг. Улмаар түгжирч явж байгаад ГССҮТ-д очиход 17:00 цаг өнгөрч байсан. Ажлын цаг тарсан үед эмчтэйгээ уулзахад яаралтай тусламжийн тасагт шинэ гэмтэлтэй иргэдийг үздэг, таных хуучин шарх учраас амбулаторид очиж үзүүл гэсэн байна. Гэтэл амбулатори нь хаалттай байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, 24 цагийн зөвшөөрлөө авсан ч амбулаторидоо үзүүлж чадаагүй. Гэтэл гэмтлийн эмнэлэгт очоогүй гэж үзэж байна.

Өнөөдөр түүнийг эмнэлэгт очиж, эмч нартай уулзсан уу гэдгийг нь шалгаагүй мөртлөө ГССҮТ-д үзүүлээгүй гэдэг нотлох баримтыг гаргуулаад авсан байгаа юм. Улмаар гадуур тэнэсэн болгож ард түмэнд худал мэдээлэл өгч байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 50 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 58 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 8 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 28 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 29 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 34 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 1 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 21 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top