x

Хүүхэд, залууст хөдөө аж ахуйн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд эрчимжсэн аж ахуйг кластер байдлаар төрөлжүүлэн хөгжүүлнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд Хотын дарга Д.Сумъяабазар “Түмэн шувуут” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “Түмэн шувуут” ХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Ж.Болд гарын үсэг зурсан юм.

Ингэснээр талууд хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримталж буй бодлогын хүрээнд хот орчмын мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд өндөр ашиг шимтэй, түргэн өсөлттэй эрчимжсэн мал аж ахуйн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах аж.

Мөн Санамж бичигт “Түмэн шувуут” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ач тусыг сурталчлан таниулах зорилгоор жилд 9000 сурагчийг хүлээн авч, танилцах аялал зохион байгуулах хүчин чадал бүхий Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төв байгуулна гэж тусгажээ.

Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залууст экологийн боловсрол олгож, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх боломж бүрдэх юм.

“Түмэн шувуут” ХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр “Эрдэм шинжилгээний байгууллагууд, судлаачдын олон жилийн судалгаагаар хот орчмын бэлчээр ихээр талхлагдсан дүн гарсан. Бэлчээрийн зохисгүй ашиглалтаас үүдэн лууль, шарилж зэрэг харшил үүсгэгч ургамлууд ихээр ургах болсон. Тиймээс бэлчээрийг зохистой ашиглаж, хүнд хэрэгтэй зөв ургамлын бүрэлдэхүүнийг бий болгон, бэлчээрийн бүсийг хамгаалах шаардлага үүсээд байна. Мөн хотын хүүхэд, залууст мал аж ахуйн соёлыг ойлгуулах танилцах аялал байдаггүй. Тиймээс хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдлэг олгож, мал аж ахуй, малчдын амьдралыг таниулах чиглэлээр нийслэлийн удирдлагуудтай хамтарч ажиллана. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцдаг их, дээд сургуулийн оюутнуудад дадлага хийх боломжийг нь бүрдүүлнэ” хэмээсэн юм.

Санамж бичгийн хүрээнд хот орчмын доройтсон бэлчээрийг нөхөн сэргээж, харшилд гол нөлөө үзүүлж буй лууль, шарилжийн бэлчээрт эзлэх хувь хэмжээг бууруулах технологийг боловсруулан, хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 23 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 23 цаг 48 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 23 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 23 цаг 57 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Өчигдөр 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Өчигдөр 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Өчигдөр 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Өчигдөр 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Өчигдөр 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Өчигдөр 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Өчигдөр 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Өчигдөр 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top