x

Х.Булгантуяа: Хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр талын хүчин чармайлт чухал

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын "Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс"-ын 15 дугаар хуралдаан Буриадын Улаан-Үд хотод боллоо.

Энэ үеэр Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа “Монгол, Оросын худалдаа эдийн засгийн эргэлт 2.7 тэрбум доллароор хэмжигдэж байна. Энэ тоог өмнөх онтой харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн. Монголын талын гол худалдаа бензин шатахуун байна.

Манай улсын экспортын 90 хувь нь БНХАУ-д гарч байгаа ч иргэд хоорондын зорчих хөдөлгөөн ОХУ-тай хил залгаа боомтуудаар илүү их байдаг. Иймд боомтын сэргэлтийг эрчимтэй өрнүүлж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаа. Нэг талын боомт гэж байхгүй. Хоёр талын боомт гэж бий. Тиймээс хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талын хүчин чармайлт чухал" гэлээ. 

ОХУ-тай хил залгаа боомтуудын бүтээн байгуулалтын ажлуудыг түргэтгэх, 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа боомтуудын шинэчлэлийн ажлыг наашлуулж өгөхийг хүсэв. Мөн Монголын боомтуудын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгааг тодотгосон юм.

Тухайлбал, Боршоо боомтын бүтээн байгуулалт 98 хувьтай, Алтанбулаг боомтын барилга, байгууламжийн ажил 60 хувьтай байна.Монголын тал ОХУ-тай хил залгаа боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Энэ зун зарим боомтын бүтээн байгуулалт эхлэхээр төлөвлөгдсөн гэдгийг онцоллоо.

Харин ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.В.Вольвач “Монгол Улс боомтын асуудал эрхэлсэн сайдтай болсонд талархаж байна. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны маш чухал гүүр бол боомтын хөгжил. ОХУ ч цар тахлын амаргүй үед Монгол Улстай хил залгаа боомтоо өргөтгөн шинэчлэх ажлуудыг эрчимтэй хийсэн.

Тээвэр ложистикийг хөгжүүлснээр худалдаа эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа улам өргөжнө. Мөн иргэд хоорондын харилцаа ч чухал нөлөөтэй. Тиймээс ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлсэн. Энэ жилээс 600 оюутан суралцуулахаар квот тогтоосон. Мөн Оросын тал Монгол Улсаас ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн бүтээгдэхүүн импортлон авч, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүн экспортолно.

Түүнчлэн боомтын үйл ажиллагааг сэргээснээр иргэд хоорондын зорчих урсгалыг нэмэгдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж нээгдэнэ гэж үзэж байгаа" хэмээн хэлэв. 

Эх сурвалж: БСҮХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 52 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 10 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 30 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 31 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 36 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 3 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 23 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top