x

Д.Ганбат: "Баянбуурал" амралтад баригдах 16 айлын орон сууц ашиглалтад орсноор ажилчид байртай болно

УБТЗ-ын Баянбуурал амралтад баригдахаар төлөвлөгдсөн 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 16 айлын ажилчдын сууцны барилгыг хэнд зориулан барих гэж байгаа вэ гэх асуудал зарим хэвлэлээр гарсан. Энэ талаар УБТЗ-ын Баянбуурал амралтын дарга Д.Ганбатаас тодрууллаа.

Тэрээр "УБТЗ бол ажилтнуудынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч байдаг. Ялангуяа нийт ажилтнуудаа байр орон сууцаар хангахад онцгой анхаардаг. Тэр тусмаа хөдөө орон нутагт ажилладаг төмөр замчдад зориулж жил бүр УБТЗ өөрийн хөрөнгөөр 24-40 айлын орон сууцыг өртөө, зөрлөгүүдэд барьдаг. Энэ л ажлын хүрээнд Баянбуурал амралтын ажилчдын байр орон сууц хүрэлцээгүйг харгалзан УБТЗ 2022 оны их барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө Баянбуурал амралтад 16 айлын байрыг барихаар тусгасан. Ковид цар тахлын хүндрэлийн улмаас УБТЗ-ын тээврийн орлого буурч, санхүүгийн хувьд  хүнд байсан хэдий ч замын захиргаа Баянбуурал амралтын ажилчдын байрны асуудлыг шийдэхэд анхаарч дээрх шийдвэрийг гаргасныг тэмдэглэн хэлэх нь зөв байх.

Ингээд 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Баянбуурал амралтын ажилчдын байрыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг тухайн ондоо 2 удаа зарласан ч төсөвт өртөг нь бага байсан учир тендер амжилтгүй болсон. Ковид цар тахлын улмаас барилгын материалын үнэ болон бусад зардал ямар их өсөж байгааг хүмүүс бэлхнээ мэдэж байгаа. Тийм ч учраас замын захиргаа энэ бүгдийг тооцож үзээд уг 16 айлын барилгын төсөвт өртгийг 1.6 тэрбум төгрөг болгон нэмж 2023 оны УБТЗ-ын их барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулсан.

Зарим хэвлэлээр мушгин гуйвуулж бичээд байгаа нь ердөө ийм учиртай асуудал. Энэ ярьж бичээд байгаа ажилчдын байр баригдсанаар Баянбуурал амралтын ажилчид л байр орон сууцтай болно.

Энэ ташрамд хэлэхэд байр орон сууцны хүрэлцээ муу байгаагаас шалтгаалж, чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад хүндрэлтэй байна. Энэ нь цаашлаад амралтын үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна.

Баянбуурал амралт нь нийтдээ 70 гаруй ажилтантай 12 болон 24 айлын орон сууцтай. 2017 онд Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас манай 24 айлын орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн акт тогтоосон.

Манай амралтын ажилчдын эрх ашгийн эсрэг худал ташаа зүйл бичсэнд үнэхээр гомдолтой байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 52 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 10 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 30 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 31 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 36 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 3 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 23 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top