x

Тусгай хамгаалалттай бүсэд газар эзэмшигчдийн мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршууллаа

Авлигатай тэмцэх "Таван Ш" ажиллагааны нэг болох шилэн ажиллагааны талаар Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайд Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Тусгай хамгаалалттай бүсэд газар эзэмшигчдийн мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулсан байна. Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай 36 газар байдгаас 17-д нь газар олгосон байна.

Үүнээс эхний ээлжид Богдхан уулын дархан цаазат газар, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын нийт 3,474 га талбайн мэдээллийг сайтад байршуулжээ. Үүнд, газар олгосон он, байршил, газар эзэмшигч хуулийн этгээдийн мэдээллийг оруулсан байна. 

Мөн удахгүй Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг нээлттэй болгоно гэв. Засгийн газрын 23 тусгай сан байдгаас эхний ээлжид 12 тусгай сангийн хөрөнгийн мэдээллийг ил болгох албан хүсэлтийг асуудал эрхэлсэн есөн сайдад өнгөрсөн долоо хоногт хүргүүлжээ. Ингэснээр тухайн сангаас санхүүжүүлсэн төсөл, санхүүжилт авсан хэмжээ, зарцуулалтын түвшин зэрэг мэдээлэл олон нийтэд нээлттэй болно гэв. 

Үүнд: 

  1. Байгаль орчин, уур амьсгалын сан
  2. Боловсролын зээлийн сан
  3. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
  4. Шинжлэх ухаан, технологийн сан
  5. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
  6. Улсын авто замын сан
  7. Соёл, урлагийг дэмжих сан
  8. Спортыг дэмжих сан
  9. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  10. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
  11. Хөдөө аж ахуйг дэмжих сан
  12. Эрүүл мэндийг дэмжих сангийн мэдээллийг ил болгооч гэдэг саналыг хүргүүлсэн байна. 

Өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд есөн байгууллагын 3,450 тусгай зөвшөөрлийг нээсэн. Өнөөдрийн байдлаар зөвшөөрлийн тоо 17,885 болж нэмэгджээ. 

Шилэн ажиллагааны хүрээнд шинжлэх ухаанч үндэслэлтэй шүгэл үлээх боломж сэтгүүлч, иргэдэд нээлттэй. Бид 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс яам, агентлагуудад мэдээллээ ил болгох шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийн байдлаар 43 хувьтай явж байна. 

Дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар танилцуулга хийж, төрийн байгууллагуудад чиглэл өгнө гэдгээ илэрхийлсэн.

Мөн shilen.gov.mn сайтад мэдээллээ ил болгоогүй төрийн байгууллагуудад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ. Төрийн өмчийн компаниудын ТУЗ-ийн гишүүдийн нэрс, холбогдох мэдээллийг ил тод болгох асуудлыг үүрэг болгож байгаа" гэж ярилаа. 

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаас Эмийн чанар шалгах түр хорооноос тайлангаа танилцуулж, мэдээлэл хийхээр болжээ. Мэдээлэл сонссоны дараа түр хороог сунгах эсэх асуудлыг хэлэлцэж, эмийн жагсаалтаа шинэчлэх шаардлагатай тухай Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 11 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 31 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 32 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 37 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 4 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 24 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top