x

Хөдөлмөрийн хуулиар сард 112-136 цаг ажиллах ёстой атал 173 цаг ажилла гэж байна

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын гүйцэтгэгч "Уорли инженеринг" ХХК-ийн үйлдвэрчний эвлэлээс үүсээд буй асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Тус компани нь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгч юм. Компанийн  үйлдвэрчний эвлэлээс "Цалин хөлсийг хуульд заасны дагуу зөв тооцож олгох" шаардлагыг тавьж, 2022 оны арваннэгдүгээр сараас эхэлж компанийн захиргаатай гурван удаа хэлэлцээрт ороод амжилт олоогүй юм байна. Хөдөлмөрийн зууч томилж хоёр талыг оролцуулан хоёр удаа хурал зохион байгуулсан боловч шийдэлд хүрээгүй. 

Тиймээс хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.4-т заасны дагуу компанид албан мэдэгдлээ хүргүүлж, гуравдугаар сарын 31-ний өдрөөс энэ асуудал эцэслэх хүртэл хугацаагүй ажил хаялт зарласан. Ажил хаялт дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд компанийн зүгээс албан ёсоор ямар нэгэн хариу өгөөгүй. Харин албан бусаар "Ажил хаялтаа зогсоочих, тэгвэл зөвшилцөлд хүрье" гэсэн аж. Гэвч үйлдвэрчний эвлэлийн зүгээс шаардлагынхаа хариуг албан ёсоор авах хүсэлтэй. 

Хоёр талын санал зөрөлдсөн гол асуудал нь Монгол Улсад огт мөрдөгддөггүй 2,080 цаг буюу сардаа 173 цаг ажиллаж, гэрээнд заасан цалингаа авахаар болсон явдал аж.  Хөдөлмөрийн шинэ хуулиар 14/14 болсонтой холбогдуулан сардаа 112-136 цаг ажиллах ёстой. Гэтэл 173 цаг гэх хэзээ ч хүрэхгүй цагийг тавьчихаад байна. Жилдээ 1,576 буюу сардаа 131.3 цаг ажиллах боломжтой. Үүнийг фонт цаг болгож цалин хөлсийг маань олгооч гэх асуудлаар маргаан эхэлсэн. 

Хэлэлцээрийн явцад компанийн зүгээс илүү цагийг олгохгүй үндсэн цалинг нэмье гэсэн. Үндсэн цалингийн нэмэгдэл нь илүү цагийг маань нөхөж хүрэхээргүй байдлаар санал болгосон. Тиймээс 290 гаруй хүн ажил хаялт зарлаад, албан ёсны хариуг хүлээж байна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 10 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 31 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 32 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 37 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 4 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 24 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top