x

Голомт банк “Алтны Форум 2023” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Голомт банк уул уурхай, тэр дундаа алтны салбарт чиглэсэн үйл ажиллагаагаараа банк, санхүүгийн салбарт тэргүүлэн ажилладаг. Голомт банк 2022 онд уул уурхайн салбарт нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгон ажилласан байна. Мөн өнгөрөгч онуудад “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд алтны салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, компаниудыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй үзүүлж, тэдэнд зориулсан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулсаар ирсэн.

Үүний нэг жишээ нь Монгол Улсын эдийн засгийн гол хүч болсон, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч бизнесүүдийг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтны Форум” арга хэмжээ юм. Голомт банк анх 2018 онд “Алтны Форум” арга хэмжээг явуулж эхэлсэн бөгөөд энэ жил 4 дэх удаагаа тус форумыг амжилттай зохион байгууллаа.

“Алтны Форум 2023” арга хэмжээнд Монгол Улсын  алт олборлогч топ  аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагын 320 гаруй төлөөлөл уригдан оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцлээ.

Форумын үеэр Голомт банкны санхүүгийн мэргэжилтнүүд дэлхийн эдийн засаг хийгээд алтны зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар судалгаа, илтгэлийг танилцуулж, “Ирээдүйн уул уурхай: Боломж ба Сорилт” сэдвээр хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Тус хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголбанк, Моннис групп болон Голомт банкны төлөөллүүд уригдаж, панелистаар оролцлоо.

Энэ үеэр Голомт банкнаас 1 унц, 999 сорьц бүхий алтан гулдмайн дуудлага худалдааг зохион байгуулж, дуудлага худалдаанаас олсон орлогыг “Зүрх мартахгүй” төсөлд хандивласан нь энэ жилийн хамгийн онцлог үйл явдал байлаа. 

“Алтны Форум 2023” арга хэмжээ нь салбартаа тэргүүлэгч, манлайлагчдыг нэг дор цуглуулан, уул уурхайн салбарыг цаашлаад улс орны эдийн засгийг хөгжүүлэх оновчтой шийдэл, боломжийг хамтдаа эрэлхийлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Голомт банк цаашид ч Монгол Улсын алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууддаа зориулсан олон арга хэмжээ, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэгжүүлэх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 1 цаг 59 мин Месси 80 мянган евро хандивлажээ 2 цаг 30 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 2 цаг 40 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 2 цаг 40 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 2 цаг 45 мин Дайн өөрчлөгдсөөр байна 3 цаг 0 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 3 цаг 6 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 3 цаг 54 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 22 цаг 2 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 22 цаг 10 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 22 цаг 14 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 22 цаг 20 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 22 цаг 32 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай Өчигдөр 13 цаг 35 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Өчигдөр 12 цаг 58 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ Өчигдөр 12 цаг 44 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 37 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй Өчигдөр 12 цаг 30 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 12 цаг 21 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна Өчигдөр 12 цаг 18 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ
Top