x

Иргэн, аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2023 онд найман удаагийн их цэвэрлэгээ хийх хуваарийг баталсан байдаг.

Одоогийн байдлаар гурав дахь их цэвэрлэгээ буюу “Хотоо угаая” аян үргэлжилж байна. Гуравдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл сар гаруйн хугацаанд үргэлжлэх уг аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд гадна фасадаа угааж, цэвэрлэх ажил өрнөж буй.

Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нийтийн тээврийн 976 автобусны гадна, дотор угаалга, цэвэрлэгээг давхардсан тоогоор 5000 гаруй удаа хийж гүйцэтгэлээ. Мөн 427 мэдээллийн самбар, 12400 метр буюу 7934 хайс хашлага, автобусны 242 буудал зэргийг цэвэрлээд байна. Цаашлаад явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайд цэвэрлэгээнээс гадна мананцартай ариутгалыг хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Тэгвэл Хот тохижилтын газрын хувьд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 185.8 км зам талбайн өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Үүнээс гадна 48 гудамж, 48 га талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцаж байна. Тус байгууллагын зүгээс УБЗАА-наас зарласан “Хотоо угаая” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын голын хайс хашлага, хөшөө дурсгал, биет үсэг, хогийн сав, сандал, автобусны буудлуудыг үе шаттайгаар цэвэрлэж байгаа аж.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны ахлах мэргэжилтэн Г.Оюунбат “Өнөөдрийн тухайд хөшөө дурсгал, биет үсэг зэргийг угааж, цэвэрлэж байна. Тодруулбал, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн буюу Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэг, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөө, боржин чулуу бүхий зам талбай, торхтой модны торх зэргийг угаах ажил үргэлжилж байна. Зөвхөн аяны хүрээнд гэлтгүй сардаа 2-4 удаагийн давтамжтай цэвэрлэгээ хийж байгаа. Ингэхдээ зам талбай, ногоон байгууламжийн усалгаанд дахин цэвэршүүлсэн саарал усыг ашигладаг. Мөн зам талбайн 279 үйлчлэгч өдөр тутам цэвэрлэгээ үйлчилгээ хийж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар “Хотоо угаая” аянд 8100 орчим иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцоод байгаа бөгөөд ялангуяа сууц өмчлөгчдийн холбооны төлөөллүүд идэвхтэй оролцож байгаа юм.

“Дөчийн анхдагч” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Уранчимэг “Манайх хотын А бүс буюу 40 мянгатад байрладаг. УБЗАА-наас зохион байгуулж буй “Хотоо угаая” аяны хүрээнд манай СӨХ-ны зүгээс тоглоомын талбай, тохижилтын бусад байгууламжуудаа иж бүрэн цэвэрлэн ариутгаж байгаа. Мөн эвдэрсэн тоглоомуудаа янзлах, дутуу тоглоомоо нөхөх байдлаар арчилж байна. Оршин суугчдын зүгээс цэвэрлэгээний материал, ариутгалын бодис хандивлах зэргээр хамтран оролцож байгаад баяртай байна” гэлээ. 

Энэ мэтчилэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50 метр талбайгаа идэвхтэй цэвэрлэж байгаа бөгөөд цаашид ч орчны цэвэрлэгээгээ тогтмол хийж хэвшихийг УБЗАА-наас уриалж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.71.218.133)
    Хороон дарга нараа ажлуул
    2023 оны 03 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 50 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 3 цаг 58 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 7 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 28 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 29 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 34 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 1 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 21 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top