x

Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн талаар санал солилцлоо

Хотын дарга Д.Сумъяабазар Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзаж, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Төслийн нэгдүгээр шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр төлөвлөн, тус дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг өнгөрсөн онд бүрэн гүйцэтгэж дуусжээ. Харин одоогоор дараагийн үе шат болох Толгойт, Дамбадаржаа дэд төвүүдийн бүтээн байгуулалт өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банкны хяналтын баг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд төслийн хэрэгжилтэд хяналт тавин ажилласан юм.

Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн нэгдүгээр шат амжилттай хэрэгжлээ. Мөн орлогод нийцсэн ногоон орон сууц төслийг амжилттай эхлүүлж, энэ жил эхний 220 айлын орон сууцыг төслийн хийсэн дэд бүтцийг ашиглан оруулахаар ажиллаж байна. Иймд Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд хамгийн ихээр тулгамдаж буй инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нэн чухал уг төслийг хамтран хэрэгжүүлж буйд талархал илэрхийлье. Нийслэлийн зүгээс төслийг эрчимжүүлэх үүднээс гэрээний сунгалт, зөвлөх үйлчилгээ болон дэд төвүүдэд шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн ажиллана” хэмээсэн юм.

Улаанбаатар хотын захиргаа төслийг дэмжин ажиллавал Азийн хөгжлийн банкны зүгээс төслийн хэрэгжилтийг эрчимчүүлж, илүү нягт хамтран ажиллахыг уулзалтад ирсэн төлөөлөгчид илэрхийллээ.

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх хүрээнд “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл 2013 оноос эхлэн, гурван үе шаттайгаар хэрэгжиж байна. Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй уг төслийн хугацаа энэ онд дуусах тул талууд ийнхүү санал солилцож, харилцан дэмжиж ажиллахаар болсон юм.

Уулзалтад Азийн хөгжлийн банкны EASS хяналтын багийн удирдагч, нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Раушан Маматкулов, Бүс нутаг хариуцсан дарга Балабаскара Редди Батула, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга бөгөөд төслийн захирал Г.Ганхүү болон төслийн зохицуулагч Д.Авирмэд нар оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 3 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 10 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 31 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 32 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 37 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 4 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 24 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 19 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top