x

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг 20 хувиар нэмэгдүүллээ

Сургууль, цэцэрлэгийн хүртээмж нь замын хөдөлгөөнд ачаалал үүсгэх нэг шалтгаан болдог. 2021 онд хийсэн судалгаагаар цэцэрлэг болон бага сургуулийн насны гурван хүүхэд тутмын нэг нь харьяаллын бус сургууль, цэцэрлэгт явдаг гэсэн тоо гарчээ.

Тиймээс хамран сургах тойргийг шинэчилж, хүүхдүүдийг хамран сурах тойрогтоо цэцэрлэг, сургуульд явах боломжийг бүрдүүлж эхэллээ.

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлого, багшийн хөгжлийн хэлтсийн дарга М.Цогзолмаа “Өмнө нь зөвхөн төрийн өмчит цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг тогтоодог байсан бол энэ удаад төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг тогтоосон. Хамран сургах тойргийнхоо дагуу төрийн бус өмчийн цэцэрлэгт хүүхдээ хамруулж байгаа тохиолдолд улсаас хувьсах зардлыг нь хоёр дахин нэмж олгож байгаа. Тэгэхээр төрийн бус өмчийн ихэнх цэцэрлэг төлбөргүйгээр, зарим нь маш бага хэмжээний төлбөртэйгөөр хүүхдүүдийг элсүүлнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ харьяаллын бус, хол цэцэрлэг рүү зөөх шаардлагагүй, гэртээ хамгийн ойр цэцэрлэгт хамруулах боломжтой гэсэн үг. Мөн ачаалал өндөртэй орон сууцны хорооллуудад цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх, худалдан авах, олон албан хаагчтай байгууллагуудын дэргэд цэцэрлэг байгуулах ажлыг зохион байгуулсан. Энэ бол түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж буй онцлох ажлын нэг юм” хэмээн онцлов.

Түгжрэлийг бууруулах багц ажлын хүрээнд цэцэрлэгийн зориулалттай 23 барилгыг худалдан авч, 128 барилгыг түрээсэлсэн бол цэцэрлэгийн өргөтгөл, барилга, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 214 төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн. Ингэснээр 2021-2022 онд 76 хувьтай байсан цэцэрлэгийн хамрагдалт 2022-2023 оны хичээлийн жилд 90.2 хувь болж, 20 орчим хувиар нэмэгдээд байна. Ирэх онуудад шинээр 11 цэцэрлэг, долоон сургууль, есөн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 9 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 18 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 27 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 47 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 48 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 53 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 20 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 40 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top