x

Нийслэлийн хэмжээнд 4522 гарааш буулгаж 81396 ам метр талбайг чөлөөлжээ

Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн 187 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4522 гараашийг буулгаж, 81396 ам метр талбайг чөлөөлжээ.

Мөн 354 байршилд 17756.1 метр хашаа, хайсыг буулгасан байна. Мөн чөлөөлсөн талбайд явган хүний зам, авто зам, дугуйн зам, ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Энэ талаар Нийслэл Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Өнгөрсөн 2022 онд төлөвлөсөн ажлуудыг дүгнэхэд 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Зорилтот ажлын хүрээнд түгжрэлд нөлөөлөх суурь ажлуудыг хийж дуусгасан. Мөн хатуу бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтын ажлыг хийж байгаа бөгөөд гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх томоохон төслүүдийн бэлтгэл ажлуудыг хийлээ.

Тухайлбал, Дэлхийн банкны санхүүжилттэй Тогтвортой зам тээврийн төслийг УИХ-аар батлуулж, трассын чиглэлүүдийг тодорхойлж дууссан. Харин 2023 онд энэ трассуудад зураг төсөл боловсруулах ажлыг хийнэ. Ингэснээр 2024 онд барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломжтой болох юм. Дараагийн томоохон төсөл бол Азийн хөгжлийн банктай олон жилийн турш ярилцсан BRT төсөл, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх LRT болон шинэ тойрог замын төслүүдийг хамтад нь хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн онд зураг төсөл болон ТЭЗҮ-ийг боловсруулсан. Үүн дээр үндэслэн 2023-2024 онд бусад ажлуудаа үргэлжлүүлнэ. Ингэснээр авто машины дундаж хурд болох 9-13 км цагийн хурдыг 15-18 км цаг хүртэл нэмэх боломжтой” гэлээ.

2023-2024 онд нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, их багтаамжийн авто зогсоолуудыг шинээр барих, зогсоолын менежментийг сайжруулах, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, олон тулгуурт нийтийн тээврийг хөгжүүлэн, замын хөдөлгөөний ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 7 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 45 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 46 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 51 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 18 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 38 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top