x

Гадаад иргэний оршин суух үнэмлэхийг хэвлэх, олгох үйл ажиллагааг ГИХГ бие даан хэрэгжүүлнэ

Гадаадын иргэн, харьяатын газар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа бөгөөд уг журмыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн шинэчиллээ.

Журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр боллоо.

Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж буюу “Туртелком” ХХК-аар гүйцэтгүүлж ирсэн гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх ажлын гэрээг дуусгавар болгож, “Аверс секьюрити” ХХК-ийн Голомт банкны 2205140728 тоот дансыг  2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахгүй болсныг мэдэгдэж байна.

Иймд гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ авахдаа үйлчилгээний хураамжийг доорх дансанд тус бүр шилжүүлнэ үү.  

Албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн

Суралцагч гадаадын иргэн

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: Голомт банк, 1320000052

Хүлээн авагчийн нэр: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн:

Энгийн 135 000 ₮

Яаралтай 255 000 ₮

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамж:

Хүлээн авах данс: Төрийн сан , 100900012003

Хүлээн авагчийн нэр: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: Голомт банк, 1320000052

Хүлээн авагчийн нэр: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн:

Энгийн 45 000 ₮

Яаралтай 75 000 ₮

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамж:

Хүлээн авах данс: Төрийн сан , 100900012003

Хүлээн авагчийн нэр: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Мөн дээрх журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан оршин суух үнэмлэхэд нэмэлт өөрчлөлт, сунгалтын тэмдэглэгээ зэргийг хийхгүй бөгөөд оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгасан тохиолдолд үнэмлэхийг шинээр хэвлэж, дахин олгох юм.  

Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгахдаа

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: Голомт банк, 1320000052

Хүлээн авагчийн нэр: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн:

Энгийн 87 000 ₮

Яаралтай 159 000 ₮

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамж:

Хүлээн авах данс: Төрийн сан , 100900012003

Хүлээн авагчийн нэр: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Та төлбөрөө төлөхдөө дансны дугаар, хүлээн авагчийн нэр, үйлчилгээний төлбөрийг сайтар нягталж, хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд  буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Санамж

  • Оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ визийн зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт (өргөдөл)-ийг эх хувиар, мөн оршин суух зөвшөөрөл хүсэх үедээ гаргасан албан хүсэлт (өргөдөл)-ийг эх хувиар авч ирж, хураалгана.

  • Оршин суух үнэмлэхийг олгохдоо гадаадын иргэн нь өөрийн хүчин төгөлдөр бичиг баримт, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагаас олгосон итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хамт авч ирж, оршин суух үнэмлэхийг хүлээн авна.

  • 2023.04.01-ээс өмнө олгогдсон оршин суух  үнэмлэх хүчинтэй хугацаандаа хүчин төгөлдөр бөгөөд гадаадын иргэн, хуулийн этгээд нь шинээр солиулах хүсэлт гаргах боломжтой.

  • 2023.03.31 хүртэл ирсэн оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг 2018 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ын дагуу шийдвэрлэн олгоно.

Эх сурвалж: ГИХГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 9 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 17 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 27 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 47 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 48 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 53 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 20 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 40 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top