x

“Хүн домог 2023” бүжгийн үндэсний наадам үргэлжилж байна

Бүх төрлийн бүжгээр дамжуулан хүүхэд залуус, насанд хүрэгчдийн авьяасыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг нь дэмжих зорилгоор Монгол Улсын Соёлын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Бүжгийн спортын нэгдсэн холбоо, “Сарны танго” клуб тэргүүтэй байгууллага хамтран “Хүн домог 2023” бүжгийн үндэсний их наадмыг зохион байгуулж байна.

Өдгөө гурав дахь жилдээ болж буй энэхүү наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүүхэд залуус, бүжгийн спорт сонирхогчид, тамирчид, бүжгийн клуб зэрэг 3000 орчим хүн оролцож буй. Тодруулбал, монгол ардын, хип хоп, латин америк, европ стандартын, нийтийн цэнгээнт, орчин цагийн нийтийн цэнгээнт, шугам бүжиг зэрэг найман төрлөөр 12 насны ангилалд хосын болон соло бүжигчид, хамтлагууд оролцож байна.

"Хүн домог бүжгийн үндэсний их наадам" ТББ-ын тэргүүн, МУСТА Ц.Батжаргал:

-Наадам 2020 оноос эхтэй. Цар тахлын үед бид онлайнаар монгол бүжгийн сургалт явуулаад тэмцээн уралдаан зохион байгуулж байсан. Энэ маань өргөжиж тэлсээр, бүжгийн төрлүүд нь нэмэгдсээр “Хүн домог” наадам болсон. Үндэсний биет бус өвийг түгээн дэлгэрүүлж буй гэдэг утгаараа, мөн бүжгийн спортыг таниулж, хүмүүст хүргэж, уриалж байгаа нь наадмын ач холбогдол юм. Мөн тэмцээнд оролцож байгаа хүмүүсийн бичлэгүүдийг бид контент болгон үлдээдэг. Цаашлаад бүх төрлийг хамарсан, олон улсын хэмжээний бүжгийн наадмыг Улаанбаатартаа зохион байгуулахыг зорьж буй. Бүжгийн төрөл бүрийн үзүүлбэрийг мэргэжлийн шүүгч, дасгалжуулагч нар шүүж, наадмын ялагчдыг тодруулах юм гэлээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш:

-Энэ жилийн наадамд 5-80 насны хүмүүс 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс оролцож байна. “Хүн домог 2023” наадмыг илүү мэргэжлийн байлгах, үндэсний хэмжээнд зохион байгуулахад Нийслэлийн Соёл, урлагийн газраас дэмжин оролцож байна. Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нийслэлээс цөөнгүй арга хэмжээг зохион байгуулдаг. Тухайлбал, Нийслэлийн Соёл, урлагийн газраас Монголын бүжгийн спортын нэгдсэн холбоотой хамтран Улаанбаатар хотын бүжгийн спортын их наадмыг зохион байгуулсаар ирлээ. Энэ жилийн хувьд бид ЮНЕСКО-гийн "Бүтээлч хотуудын сүлжээ"-нд элсэх зорилготой ажиллаж байна. Уг сүлжээг бүрдүүлж буй хотуудын хөгжлийн төлөвлөгөөний гол цөм нь бүтээлч байдал, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллах байдаг. Тэгэхээр бид ардын урлаг, бүжгийг хөгжүүлэх, залуусын дунд түгээн дэлгэрүүлэх чиглэлд хийж буй ажлууд маань энэ зорилготой уялдаж байгаа юм хэмээв.

“Хүн домог 2023” бүжгийн үндэсний их наадмын оролцогчид сэтгэгдлээ хуваалцлаа.

"Сарны танго" бүжгийн клубийн тамирчид:

-Бид 8-9 настай, одоогоор 4-5 төрлийн бүжиг сурсан. Долоо хоногтоо 2-4 удаа бэлтгэл хийдэг. Багшийнхаа зааж өгсөн бүжгийг сурах, өөрсдийгөө хөгжүүлэх дуртай. Үе тэнгийн найзууддаа хандаж бүжгийн спортоор заавал хичээллээрэй, бидэнтэй нэгдээрэй гэж уриалж байна хэмээлээ.

Дорнод аймгийн "Хан тас" бүжгийн клубийн тамирчин Ж.Жаргалмаа:

-Би 12 дахь жилдээ бүжгээр хичээллэж байна. Бүжигт дуртай, хайртай. Тийм болохоор олон цагаар бэлтгэл хийж, хичээллэхээс шантардаггүй. Мэдээж хичээлийнхээ хажуугаар уралдаан тэмцээнд оролцоход зарим талаар асуудал тулгарна. Гэхдээ сургууль, багш нар маань дэмждэг гэсэн юм.

Говьсүмбэр аймгийн 2 дугаар сургуулийн хөгжим, бүжгийн багш Б.Маралгоо:

-Бид Говь-Сүмбэр аймгаас ирж оролцож байна. Манай клубт 5-14 насны хүүхдүүд  цэнгээнт, латин, монгол, хип хоп төрлийн бүжгээр хичээллэдэг. Долоо хоногтоо гурван удаа бэлтгэлээ хийдэг. Гэхдээ наадамдаа бэлдээд сүүлийн үед өдөр болгон давтаж, хичээллэсэн. Бидний хувьд анх удаа энэ наадамд оролцож байгаа гэдэг утгаараа онцгой санагдаж байна гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 7 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 45 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 46 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 51 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 18 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 38 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top