x

Хуучин Цагаан хаалганы уулзвараас буцаж эргэх хөдөлгөөнийг хязгаарлана

Улаанбаатарын авто замын түгжрэлтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс /2023.003.24/ мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар гарсан шийдвэртэй холбоотойгоор авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нарны хороолол орчим, ТЭЦ-4, Саппорогийн урд уулзварын хөдөлгөөнийг нэг чигт оруулах болсон аж. Түүнчлэн буцаж эргэх хөдөлгөөнөөс үүдэлтэй түгжрэл нэмэгдэж байгаа учраас дараах зохицуулалтыг хийхээр болжээ. 

Тодруулбал,

  • Буцаж эргэх хөдөлгөөнөөс шалтгаалж түгжирдэг учраас Чингисийн өргөн чөлөө, Цагаан хаалганы уулзвар дээр буцаж эргэх үйлдлийг хязгаарлана.
  • Механик Тээврийн Сургууль (МТС), Хараагүйчүүдийн төвийн замд буцаж эргэх нь их. Тиймээс энэ уулзвар дээр буцаж эргэх маршрутыг өөрчлөхөөр болсон байна. Гэхдээ зүүн эргэхийг хориглоогүй.

 

ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу:

-Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн Цагдаагийн алба 24 цагийн турш хөдөлгөөний зохицуулалт хийдэг. Гэрэл дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа тоог долоо хоногийн дунджаар танилцуулъя. 

Тухайлбал, МТС нь 867 буюу маш өндөр үзүүлэлттэй. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг уулзваруудаас машины массыг оруулж ирэхийн тулд энэ их таталтыг хийгээд байгаа юм. 

Үүнээс шалтгаалж МТС баруун тал болох Говийн зам, 19-ийн ард талын замын уулзварын нэвтрүүлэх чадвар бага учраас түгжрэл саатал бий болдог. Улмаар уулзварын голд хөдөлгөөн зохицуулж байгаа цагдаа буруу зохицуулалт хийж байна гэдэг хар төрүүлдэг.

Буцаж эргэх хөдөлгөөн зохицуулалтыг яаж хийж болох вэ, буцаж эргэх зорилго юу юм бэ гэдэг дээр судалгаа хийж үзсэн. Судалгаанаас харахад, урагшаа хөдөлгөөн шингээж явсаар Баруун дөрвөн зам, Өгөөж, Нарны гүүр, МТС руу 2,000 машин орж ирээд 882 машин урагшаа чигээрээ гардаг.

Бусад хөдөлгөөн нь зүүн буюу буцаж эргэж байгаа гэсэн үг. Үүнээс үүдэн хотын төвийн хөдөлгөөнийг гаргаж чадахгүй, уулзвар дээр хүлээлтийн хугацаа үүсэх асуудал гараад байгаа гэв. 

МТС-ийн уулзвар дээр буцаж эргэх гарц, орцуудын гаралтын эзлэх хувь:

  • Нарны гүүрнээс 1,402 автомашин/цаг гарч ирээд түүний 10 хувь нь тухайн уулзвар дээр буцаж эргэж байна
  • Алтай хотхоноос 258 тээврийн хэрэгсэл буюу нийт гарч буй автомашины 55 хувийг буцаж эргэх үйлдэл эзлээд байгаа юм.

Буцаж эргэх үйлдэл нь хаашаа очиж байгаа талаарх судалгааг хийсэн. Үүнээс харахад Нарны гүүрнээс 20 хувь нь хотын төвөөс гараад уулзвар дээр буцаж эргэдэг. Бусад орц гарцаас 544 тээврийн хэрэгсэл буюу 80 орчим хувь нь буцаж эргээд байгаа юм.

Түүнчлэн Алтай хотхоны оршин суугчид хүүхдээ хүргэж өгөхийн тулд өглөө, оройн ачааллын үеэр буцаж эргэдэг. Буцаж эргэх үйлдэл нь бусад хөдөлгөөнийг огтлолцуулж, аюулгүй байдал хангахгүйгээс шалтгаалж маш их эрсдэл үүсээд байна. 

Иймд Алтай хотхонд шинээр замын тэмдэг тэмдэглэгээний ажлууд хийгдэж байгаа. Алтай хотхоны оршин суугчид хүүхдээ сургуульд хүргэхийн тулд уулзварын голд буцаж эргэхгүй, нийтийн эрх ашгийг хөндөхгүйгээр зарим зохицуулалтыг хийж байна. 

Нарны гүүрний доод талын буцаж эргэх хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байгаа. Ингэснээр сургууль руугаа хүүхдүүдээ аюулгүй хүргэж өгөх боломж бүрдэнэ. Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлөөд буй ганц гогцоо нь Алтай хотхон орчимд байна гэдгийг хараад судалгаанд суурилж зохицуулалт хийж байгаа гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 7 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 45 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 46 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 51 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 18 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 38 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top