x

Монголчуудад явган алхалт, унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөв

Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь" сэдвээр судалгаа хийж, үр дүнг танилцуулав.

Судалгаанд Улаанбаатар хотын тээврийн салбарын нүүрсхүчлийн давхар ислийн 2020-2050 он хүртэл ялгарах хэмжээг суурь хувилбар болон одоо баримталж буй бодлогын хувилбарт тулгуурлан тооцоолсон байна.

2015 онд Улаанбаатар хотын зорчигч тээврийн нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлын хэмжээ 200,000 тоннд хүрээд байжээ.

Бодлогын хэрэгжилт хангахгүй, шинэ технологи нэвтрүүлэхгүй, суурь хувилбараараа цаашид явбал 2030 онд 500,000 тонн орчим, 2050 онд 900,000 гаруй тонн нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулах тооцоо гарчээ.

Харин одоо баримталж буй бодлогын хувилбарыг хэрэгжүүлсэн тохиолдолд уг салбарын хүлэмжийн хийн ялгарал буурч тогтворжих хэдий ч Парисын гэрээ болон НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж чадахгүй аж. Одоо баримталж буй бодлогын чиглэлд их багтаамжийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, явган хүний зам, унадаг дугуйн зам, авто замын сүлжээг өргөтгөх, нийтийн тээврийг хөгжүүлэх, хувийн тээврийн хэрэгслийн татварыг нэмэх, нийтийн тээвэр төвт төлөвлөлт хийх зэргийг тусгасан байна.

Олон улсын тээврийн форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Ким “Монголын тээврийн салбарын төлөв байдал, ялангуяа хүлэмжийн хийн ялгарлын нөхцөл байдлыг авч үзэхэд, дэлхийн олон хотын зорчигч тээврийн түвшинд тулгамдаж буй асуудлуудтай ижил байна.

Тээврийн салбарын тогтвортой хөгжил, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудлуудын хүрээнд ихээхэн боломж бий. Мэдээж энэ нь шууд маргааш шийдэгдчих асуудал биш. Олон бүрдэл асуудал буюу эрх зүйн зохицуулалт, бодлогын түвшний шийдвэр, зорчигч тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай болно.

Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч буй нийслэл хотын төвлөрлийг сааруулах, иргэд, олон нийтийн оролцоог ханган ажиллах хэрэгтэй. Тиймээс НЗДТГ-аас холбогдох хууль тогтоомжуудыг шинэчлэх, уг зорилтыг биелүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийн тулд Засгийн газартайгаа хамтран ажиллах хэрэгтэй болов уу” хэмээв.

Судалгааны үр дүнг танилцуулах үеэр төслийн багийн зүгээс Улаанбаатар хотод хэд хэдэн бодлогын зөвлөмж гаргаж өгсөн юм. Тодруулбал, зорчилт хөдөлгөөний төлөвлөлтийг хийж, хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, газар ашиглалт болон тээврийн төлөвлөлтийг уялдуулах, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрлийг нэвтрүүлэх, авто замын зорчих хэсгийг нийтийн тээвэрт хуваарилж, чөлөөтэй зорчих нөхцөлийг хангах тухай зөвлөмжид дурджээ.

Тээврийн нэгдсэн платформоор дамжуулан хувийн тээврийн хэрэгслийг бусадтай хуваалцах, моторт бус тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэх, явган алхалт, унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөсөн байна.

Олон улсын тээврийн форум нь Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд өдгөө 64 гишүүн улс тус байгууллагад бүртгэлтэй аж. Уг байгууллага нь тээврийн бүх төрлийг хамарсан судалгааны байгууллага /think tank/-ын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд эдийн засгийн хөгжил, байгаль орчны тогтвортой байдал, нийгмийн тэгш оролцоог хангахад тээврийн салбарын гүйцэтгэж буй үүрэг, салбарын бодлогын талаар ухуулан таниулах зорилготой юм. Манай улс 2020 онд тус байгууллагад гишүүн орноор элсжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 8 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 4 цаг 46 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 5 цаг 47 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 5 цаг 52 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 19 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 6 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 39 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top