x

Сайд Б.Бат-Эрдэнэ: Би дуучин Д.Болдод газар бэлэглээгүй

БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны хэд хэдэн иргэн, аж ахуй нэгжид Богдхан уулын дархан цаазат газарт газар эзэмших эрхийн зөвшөөрөл олгосон гэх баримт цацагдаад буй. Эдгээр зөвшөөрөл авсан иргэдийн нэрсийн жагсаалтад “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын нэр байгаа юм. 

Энэ мэдээлэлд БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ хариу тайлбар өглөө. 

Тэрээр "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэнд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Ер нь олгох газар ч байхгүй. Дуучин Д.Болдын хувьд 7 жилийн өмнө Нүхтийн аманд хаус худалдаж авсан юм билээ. Үл хөдлөхийн гэрчилгээ нь гарсан. Иргэний болон бусад хуулиар газар олголт хийсэн.

Тэгэхээр төр өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, би түүнд 2751 мкв газар олгосон зүйл байхгүй. Бэлэглэсэн зүйл байхгүй. Хүний үл хөдлөх хөрөнгө хуулиар баталгаажсан учраас энэ хууль, журмыг л барьж ажиллаж байгаа гэсэн үг.

Зайсангийн уугуул иргэдийн газар олголттой холбоотой маргаантай асуудал бий. Намайг сайд болсноос хойш 174 иргэний асуудал гарч ирсэн. Аав, ээж минь энд амьдарч байсан. Тэд дөрвөн хүүхэдтэй. Одоо дөрвөн хүүхэд нь бүгд газар авах ёстой гэдэг асуудал гарч ирсэн. Үүнийг бид боломжгүй гэж үзсэн.

Ингээд ажлын хэсэг байгуулагдаад "Зайсангийн иргэд" ТББ өөрсдөө оролцоод бид 74 иргэний асуудлыг шийдсэн. Эхлээд 13 иргэнд, үүний дараа 61 иргэнд газар олгосон. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр газар олголт зогссон. Ингээд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нэг ч газар олголт хийгдээгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 38 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 47 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 9 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 14 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 41 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 1 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top