x

Г.Алдарсайхан: Зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын явцад тавьж буй хяналт барилгын чанарыг тодорхойлно

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Эдшил” ХХК-ийн дэд захирал Г.Алдарсайханаас барилга байгууламжийн зураг төсөл, түүнд тавигдах хяналтын талаар тодрууллаа.

-Барилга барихад зураг төсөл  ямар үүрэгтэй, ямар нөлөөтэй байдаг вэ?

-Зураг төсөл гаргана гэдэг нь барилга барих, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжихэд  маш чухал нөлөөтэй. Хэдэн тэрбумын өртөгтэй бүтээн байгуулалтыг бид эхлээд цаасан дээр буулгаж барьж байна гэсэн үг. Тэгэхээр аливаа эрсдэл, үр өгөөжгүй байдлыг зургийн шатанд урьдчилан мэдэх, сэргийлэх, тооцоолох боломжтой болно. Тиймээс жижгэвтэр төсөл л гэхэд багадаа долоо, цаашлаад 10, 20 инженер баг болон ажиллаж байж барилгын иж бүрэн зураг төслийг боловсруулдаг.

-Зураг төслөөс эхлээд ер нь барилга барихад ямар шаардлагууд тавигддаг вэ?

-Саяхан Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг хүмүүс харлаа. Нөгөө талаасаа манайд баригдаж байгаа барилгуудын чанарын асуудлыг ч хөндөж байна. Монгол Улс Барилгын тухай хуультай, чанар болон аюулгүй байдалд тавигдах стандарт, шаардлагуудтай. Бид тэр хуулийг мөрдөж, стандарт нормын дагуу зураг төслөө боловсруулдаг. Бидний боловсруулсан зургийн дагуу барилгын талбайд ажил өрнөнө. Хамгийн гол нь  зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын явцад тавьж буй хяналт барилгын чанарыг тодорхойлно.

-Тэгэхээр хяналт маш чухал байх нь?

-Тийм. Ерөөсөө барилга чанартай байна уу, үгүй юү гэдэг нь хяналт хэр байсан бэ гэдгээс хамаарна гэж үздэг. Монголын хувьд аливаа барилгад дөрвөн төрлийн хяналтыг хэрэгжүүлж ажилладаг. Эхнийх нь мэдээж гүйцэтгэгч компани өөрсдөө дотоод хяналтаа тавина. Хоёрдугаарт, захиалагч байгууллага буюу хөрөнгө оруулагч мөн өөрсдийнхөө инженер, мэргэжлийн хүмүүсийн багаар дамжуулаад барилга барих өдөр тутмын үйл явцад хяналт тавьдаг.  

Гуравдугаарт, зохиогчийн үеийн хяналт буюу зураг зурсан компани тодорхой үе шатны ажилд хяналт тавиад ажилладаг. Дөрөвдүгээрт нь, хөндлөнгийн хяналт гэж бий. Хуульд заасны дагуу төрийн байгууллага, мэргэжлийн хүмүүс хяналт тавьдаг. Хуучнаар Мэргэжлийн хяналтын газар, эсвэл үүнтэй адил чиг үүрэг, эрх бүхий байгууллага гэсэн үг.

Энэ бүх хяналт шат шатандаа бүрэн, гүйцэд хэрэгжсэн бол барилга чанар, аюулгүй байдал талаасаа шаардлага хангасан гэж ойлгож болно.

-“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Энэ зөвлөгөөний үеэр мэргэжлийн холбоод, мэргэжлийн хүмүүс нь зөв, бодит, үнэн мэдээллийг олон нийтэд өгөөсэй. Энэ утгаараа ач холбогдолтой арга хэмжээ болох байх гэсэн хүлээлт байна. Энгийн иргэд, олон нийт төдийлэн мэдэхгүй ойлголтуудыг тайлбарлах, тэдний асуултад мэргэжлийн талаасаа хариулт өгөх боломж бүрдэх нь маш чухал гэж харж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 29 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 38 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 47 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 7 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 8 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 13 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 40 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 0 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top