x

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой холбогдох журмуудыг баталлаа

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр боллоо.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг энэ сарын 01-нээс мөрдөж эхэлж байгаатай холбогдуулж хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хуралдаанаар “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бүртгэлийн дэвтэр хөтлөх, тайлан мэдээ ирүүлэх журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны сургалтын журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам” зэрэг нийт таван журмыг хэлэлцэн баталлаа.

Эдгээр журам батлагдсанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасны дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс хамааран аймаг, нийслэлийн Засаг дарга болон Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхэд тавигдах шаардлага, бүртгэх байгууллагын хувьд хэрхэн бүртгэх, бүртгэлээс татгалзах үндэслэл зэрэг мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тодорхойллоо.

Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүслийг тодорхойлох, хувьцаа эзэмшигч, мөнгөн хөрөнгөд өөрчлөлт орох, гүйцэтгэх удирдлага, оноосон нэр, хаяг байршил өөрчлөгдөх тухай бүр бүртгэх байгууллагад бүртгүүлж байх зэрэг холбогдох зохицуулалтуудыг хууль, эрх зүйн хүрээнд тодорхойлов.

Мөн улсын хэмжээнд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд нэгдсэн зохицуулалттай хувийн дугаар олгох, мөнгөн зээлийн үйл ажиллагааны сургалтад тавигдах шаардлага, нөхцөлийг тодорхойлж, холбогдох тайлан мэдээг нэгдсэн байдлаар ирүүлэх, улсын хэмжээнд нэгдсэн мэдээллийн сан бүрдэх нөхцөл бүрдлээ. Үүний зэрэгцээ мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, бүрэн эрх болон зөвлөлийн үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхойлсноор хуульд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ тогтоох, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах зэрэг хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.

Хуралдаанаар мөн нэг хувьцаат компанийн оноосон нэрийг солихтой холбоотойгоор үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулж, хоёр хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгав.

Хоёр компанид даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, нэг компанийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг мөн нэг компанид банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхлэх энгийн зөвшөөрөл олгохоор, банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа болон банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор тус тус хэлэлцэн шийдвэрлэв.

Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу нэр бүхий хадгаламж, зээлийн хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосны  зэрэгцээ хоёр компанийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, таван банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top