x

"Одоо хүүгийнхээ төлөө залбирч байна. Ээжтэй нь уулзаагүй"

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр нийгмийн цочроосон харамсалтай хэрэг гараад буй. Тодруулбал, гурав болон зургаан настай хүүхдүүд хойд эцэгтээ байнга зодуулдаг байсан нь ил болж, гурван настай хүү толгойдоо цус хуралттай, тархины цууралттай, гар болон нуруу нь хугарсан байдалтай ГССҮТ-д хүргэгдсэн юм. Одоогоор хүү гурван хоног эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа ч ухаан ороогүй хэвээр байна. Тухайн хүүхдийг төрсөн ээж нь гэмтэл аваад хоёр хонож байхад хүүхдээ эмнэлгийн байгууллагад хүргэж өгөөгүй нөхцөл байдал өнөөдөр тогтоогдсон байна.

Мөн өнөөдөр цагдаагийн байгууллагын мэдээлснээр хохирогч хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй болоод байгаа юм. Учир нь гэмт этгээд болох Э-г хүүхдийг эмнэлэгт хүргэж өгөөд, зугтсан үед нь хойшлуулашгүй ажиллагаа явуулж баривчилсан ба тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байна.

Хэрэгтэнг яллагдагчаар татах хуулийн заалтад "хүчиндэх" зүйл анги байгаа юм. Хэдийгээр хүүг бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эсэхийг шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтооно гэж байгаа ч гэмт этгээдийг дараах зүйл ангиар яллагдагчаар татаад байна. Тодруулбал, 

  • 11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
  • 1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
  • 4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Өчигдөр хохирогч хүүгийн биеийн байдлын талаар ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа мэдээлэл өгөхдөө "Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн бяцралт гэмтэл ихтэй гэсэн онош тодорсон байгаа" гэсэн билээ.

Тэгвэл хүүгийн төрсөн эцгийн хувьд уурхайд ажилладаг бөгөөд ээлж буусан үедээ хүүхдүүдээ өөр дээрээ авдаг байжээ.

Хойд эцэгтээ зодуулсан хохирогч хүүгийн аав хэвлэлд дараах мэдээллийг өгчээ. Тэрээр "Хүүгийн биеийн байдал хүнд байна. Гэмт этгээдийг танихгүй. Зургаан настай хүү маань аюулгүй газар байгаа. Хүүгийн ээжтэй уулзаагүй. Одоо хүүхдээ би өөр дээрээ авна. Одоо хүүгийнхээ төлөө залбирч байна. Бидэнд яг одоо маш хүнд байгаа учраас олон зүйл яримааргүй байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 29 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 37 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 46 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 7 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 8 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 13 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 40 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 0 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top