x

З.Санждорж: Далай лам "X Богд" гэж яриагүй. Төвд хэлнээс нь тулгаж сонсоорой

Дээрхийн Гэгээн XIV Далай Лам Энэтхэгийн Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Дэмчог Нагбува / Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээсэн ёслолын үеэр X Богдыг Монголоос тодорсныг сүсэгтэн олонд зарлаад байна.

Энэ талаар Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

Тэрээр "Гуравдугаар сарын 8-нд XIV Далай лам Энэтхэг улсад "Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа" уламжлалын авшиг хүртээх хурлын бэлтгэл ном айлдсан. Хурлын эхэнд XIV Далай лам “Халх Жавзандамбын хувилгаан энд заларч байна. Ойлгож байна уу” хэмээн хэлсэн. Энэ үгийг төвд хэлнээс яг тулгаж сонсоорой. Түүнээс биш "X Богд" гэж огт оролцуулаагүй. Энэ талаар төв Гандангаас зөв ойлголт, мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Бид богинохон ой санамжтай байж болохгүй. Өнгөрсөн түүхээ хэн сайн санана, ирээдүйг тэд захирна гэсэн үг бий. Та бүхэнд баримтыг хэлье. 

X Богд Жавзандамба хутагтыг тодруулах нь Үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлнө. 2020 онд АНУ-ын Конгрессоос баталсан холбогдох баримт бичигт Далай ламыг залгамжлагч, эсвэл хойд дүрийн талаарх бодлогын мэдэгдэл гэсэн бүлэг байдаг. Уг бүлэгт Хятад улсын Засгийн газар, эсвэл өөр улсын Засгийн газар XIV Далай лам болон ирээдүйн залгамжлагч эсвэл хойд дүрийг тодруулах үйл явцад хөндлөнгөөс оролцох нь Төвөдийн ард түмний шашны язгуур эрх чөлөөг зөрчсөн хэрэг болно гэж заажээ.

Төвөдүүдийнхээ эрх ашгийг илүүд үзсэн Далай лам өмнө нь IX Богдын дүрийг өөрийн хамаатнууд дотроос хүчээр тодруулсан. Тиймээс өнөөдөр бид X Богдын дүрийн асуудалд ач холбогдол өгөх нь утгагүй.

1939 онд Өвөр Монголд тодорсон Богдын хойд дүр 1970-аад онд жанч халсны дараа хаа нэгтэй төрчхөөд өдгөө жирийн амьдралаар амьдарч яваа бол яана. Өөрөөр хэлбэл, та бид Богдоо танихгүй, будилж яваа юм биш биз. Хэрэв ийм бол 2016 онд XIV Далай ламыг шал дэмий урин авчирч, X Богдын хойд дүр тодруулсан гэх худал, хуурмаг явдалд итгэн сүжиглэх шаардлагагүй. 

Богдын хойд дүр тодруулах үйл ажиллагаанд дэг журмаараа номын ёсонд зааснаар биш, хөндлөнгийн эрх ашиг холилдсон, утгагүй зүйл болсон нь улам тодорхой болж байх шиг. X Богд Жавзандамба хутагтыг тодруулах нь Үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлж болзошгүй. Би Далай ламын эсэргүүцэж, сөрөг байр суурь илэрхийлээгүй. Өмнөх түүхүүд шигээ будилаантай болчих вий сайн магадлаач гэдгийг хэлье.

Эхнээс нь буруу ойлголт төрүүлбэл Монгол Улс маань дэлхийн шившиг болох гээд байна. Намайг муулах хамаагүй. Би угаас сайн, муу хэлүүлээд ирсэн. Бид ч хагаралдах хэрэггүй, эв эеэ хичээх ёстой. Далай багш саяхан “Дайсан чинь зөвхөн та нарын дотоод сэтгэлд байгаа. Гадна талд ямар ч дайсан байхгүй” хэмээн айлдсан байдаг" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 27 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 35 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 44 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 5 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 6 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 11 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 38 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 7 цаг 58 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top