x

Х.Нямбаатар: Монголд буцаан авчрах хүмүүсийн гадаад паспортынх нь үйлчлэлийг түдгэлзүүлнэ

Мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан, интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах хүмүүсийн нэрсийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр зарлалаа. 

Тэрээр "Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн. Энэ дагуу АТГ, ерөнхий прокурорын газар, тагнуул, цагдаагийн байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариуд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна.

Үүнээс авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 7 хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэх байх. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан, оргон зайлсан гэж хэлэх боломжгүй байна.

АТГ-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж ярилцсан. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполоор эрэн сурвалжилна гэдгээ хэлсэн. Нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна.

УПЕГ-т эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй байгаа эдгээр хүний гадаад паспортын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох бичгийг хүргүүлж байгаа. Мөрдөгчийн санал ирвэл эдгээр иргэний гадаад паспортын хугацааг түдгэлзүүлнэ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд Буянт-Ухаа боомтоор Монголоос гарсан. Тэрээр АНУ-д амьдарч байгаа бөгөөд байршил, хот нь тодорхой байна. "Тавантолгой төмөр зам" компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын хувьд өнгөрсөн намар Солонгос чиглэлд явсан. ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай гэдэг хүний хувьд 2018 онд Замын-Үүд боомтоор хилээр гарсан байна. 

Хаана байгаа нь тодорхойгүй хүмүүс бий. Сандагдоржийн Төмөрбат, Пандийгийн Болортуяа нар нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа.

Харин Төмөрсүхийн Отгонбаатар БНСУ-д, Батсуурийн Мөнхзул Францад, Туяагийн Даниел БНХАУ-д амьдарч байгаа гэх мэт мэдээлэл байна. 

Дипломат харилцааны шугамаар гадаадын улс орны хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж байж эдгээр хүнийг эргүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулна. Битүүний урд өдөр Эрүүгийн Цагдаагийн Албаны холбогдох албан тушаалтнууд Европын холбоонд хандаж, хэд хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авах ажлыг хийсэн. Б.Хурц гэдэг хүн Европын холбооноос хүнийг хүчээр авч гарч, Монголд авчирсантай холбоотойгоор хоригдож байсан. Манай улсад дипломат харилцааны асуудал үүссэн юм. Тиймээс гадаад улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад зөвхөн Элчин сайдын яамны байранд тухайн хүмүүсээс тодруулга авч, яллагдагчаар татагдсан тогтоолыг танилцуулах хүрээнд л ажиллагаа явуулна. Түүнээс биш бид өөрсдөө дайчлан баривчлах ажиллагаа зохион байгуулахгүй. 

Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй улс орнуудад хууль сахиулагчдаар нь дамжуулж эдгээр ажлыг хийх боломжтой. Тодорхой ажлын төлөвлөгөө гарч байгаа. 

Шувуу ажиллагааны хүрээнд гадаад харилцааны ажлыг эрчимтэй явуулна. Интерполын шугамаар манай улсад хүмүүсийг хүлээлгэж өгөөд л байгаа. Яг одоо бол ирээгүй байгаа хүмүүсийн асуудлыг ярьж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 47 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 56 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 5 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 25 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 26 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 31 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 58 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 18 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top