x

Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлд БНХАУ-тай хамтран ажиллана

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Элчин сайд Цай Вэньруйг энэ сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад тус улсын Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Ши Жэ, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн нар оролцож, тэргүүн комиссар З.Дашдаваа Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, ололт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Элчин сайд Цай Вэньруй АТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг өндрөөр үнэлж эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, хөрөнгө оруулалтыг дэмжихэд авлигын эсрэг үйл ажиллагаа нэн чухал ач холбогдолтойг онцлон, хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Тэргүүн комиссар З.Дашдаваа БНХАУ-ын авлигатай тэмцсэн туршлага, үр дүнг онцлон дурдаж, тус улсын ижил чиг үүрэг бүхий холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хууль ёсны хөрөнгө оруулалт, шударга бизнесийн орчныг хамгаалах, харилцан туршлага судлах, мөрдөн шалгах чиг үүрэгтэй албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй зарим хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа авах чиглэлд анхаарч ажиллах талаар санал солилцов.

Авлигатай тэмцэх газар нь БНХАУ-ын Ардын Ерөнхий Прокурорын газартай 2014 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэн үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд ноён Цай Вэньруй Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, ижил чиг үүрэг бүх байгууллагуудын хамтын ажиллагааг улам хөгжүүлэн ажиллахаар тохиролцов гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 46 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 54 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 3 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 24 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 25 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 30 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 57 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 17 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top