x

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл даваа гаригт эхэлнэ

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд явагдах гэж байна. 

Хөтөлбөрийн талаар Хурандаа Г.Мягмаржав "Оюутан цэргийн алба хааснаар Үндсэн хуульд заасан цэргийн алба хаах дүрэмт үүргээ биелүүлнэ. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуульд суралцангаа цэргийн алба хааж байна гэсэн үг. Оюутнууд амралтын өдрүүдэд онолын сургалтаа үзээд явна.

Үүнээс гадна хээрийн сургалт өглөөний 06:00-14:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тус сургалтаар 11 төрлийн цэргийн бага мэргэжил эзэмшүүлэх юм. Сургалтыг вакумжуулсан хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд оюутнууд интернэтэд холбогдохгүй, телевиз үзэхгүй.

Ингэж суралцах нь хэд хэдэн онцлогтой. 

  • Нэгдүгээрт, оюутан цэргийн алба хаасан хүүхдүүд сургалтад ахиц гаргаж байна.

  • Хоёрдугаарт, их, дээд сургуульд суралцангаа цэргийн алба хаах боломжтой. 

  • Гуравдугаарт, ёс суртахууны төлөвшилтэй болж байгаа.

  • Дөрөвдүгээрт, оюутан цэргийн алба хааснаар илүү хамт олонч болж байгаа юм.

Хамт олноор нь сургаж байгаагаараа ач холбогдолтой. Тэнд нэгдсэн журмаар сайн анги, тасаг шалгаруулахаас биш "энэ сайн буудагч" гэж хувь хүнийг үнэлэх асуудал байхгүй. Түүнчлэн оюутан цэргийн алба хааснаараа төрийн албанд орох эрх нээгдэж байгаа юм" гэлээ. 

Мөн оюутан цэрэг сургалт нь эрчимжсэн сургалтаар цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшүүлэн цэргийн тангараг өргүүлдэг байна.

Үүнд, буудагч, цэргийн ариун цэврийн байцаагч, пулемётчин, артиллерийн тооцоочин, артиллерийн хол хэмжигч, химичин-тагнуулчин, сапер инженерийн бага мэргэжилтэн гэх мэт мэргэжил эзэмшүүлнэ. 

Тухайн оюутан нэгдүгээр дамжаандаа ямар мэргэжлээр суралцаж байгаагаас шалтгаалан дээрх цэргийн мэргэжлийг эзэмшүүлэх юм. Оюутан цэргүүдэд сурч байгаа мэргэжил дээр нь тулгуурлаж цэргийн 11 төрлийн бага мэргэжил эзэмшүүлдэг.

Жишээлбэл, тооны ангид суралцаж байгаа оюутнуудад их бууны тооцоочин мэргэжлээр, Анагаахын дээдэд сурч байгаа бол ариун цэврийн байцаагч гэх мэтчилэн тухайн мэргэжилд нь тохирсон мэргэжлийг давхар эзэмшүүлж буйгаар онцлогтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 46 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 55 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 4 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 24 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 25 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 30 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 57 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 17 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top