x

“Токио метро” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, менежментийн туршлагыг нь судалжээ 

НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг тэргүүтэй холбогдох албаныхан “Токио метро” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, менежментийн туршлагыг нь судалжээ. 

Тус компанийн Олон улсын бизнесийн газрын захирал Макото Шимизү, Олон Улсын харилцааны дарга Казүхиро Хатанака нарын холбогдох хүмүүс компанийнхаа үйл ажиллагаа болон олон улсад хэрэгжүүлж байгаа төслөө танилцуулсан байна. 

Токио хотын төв хэсэг буюу 15 км-ийн радиуст есөн сая, харин 50 км радиуст 32 сая гаруй хүн оршин суудаг. “Токио метро” ХК нь 1927 онд байгуулагдсан бөгөөд нийтийн тээвэр, төмөр замын чиглэлд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Өдгөө есөн чиглэлд 195 км газарт метроны үйл ажиллагаа эрхэлдэг. Ковидоос өмнө өдөрт 7.5 сая хүнд үйлчилдэг байсан бол одоо 5.2 сая болж буурсан байна. Нийт 11 мянган ажилтантай бөгөөд компанийн 53.4 хувийг Японы Засгийн газар, үлдсэн 46.6 хувийг Токио хотын захиргаа эзэмшдэг аж. 

Гэхдээ хөрөнгө оруулалт, зардлаа компани өөрөө хариуцаж, хувийн өмчит компани мэтээр үйл ажиллагаа явуулдаг тусгай өмчит байгууллага юм.

Ирээдүйд IPO хийж, хувьчлагдахаар төлөвлөж буй. Мөн дан ганц метроны үйл ажиллагаа эрхэлдэггүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө, зар сурталчилгаа гэх мэт олон чиглэлд үйл ажиллагаа явуулж, энэ нь орлогын 15 хувийг бүрдүүлдэг байна.

Түүнчлэн гадаадад ч үйл ажиллагаа явуулдаг төдийгүй байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологиор дамжуулж тухайн улсын хөгжилд хувь нэмэр оруулахыг чухалчилдаг. Үүнээс гадна боловсон хүчнийг чадавхжуулах, хөгжүүлэхэд анхаарал хандуулж, онлайн “Tokyo metro Academy”-г ажиллуулж байгаагаа хуваалжээ. 

Мөн Вьетнамын Ханой хотод хэрэгжүүлсэн метроны төслийн талаар танилцуулсан байна.

Тус төсөл нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 2013-2016 он хүртэл гурван жилийн хугацаанд хэрэгжжээ. Вьетнамын зүгээс төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд шинэ компани байгуулж, хамтран ажилласан бөгөөд анх тооцоолж байснаас илүү өгөөжтэй төсөл болжээ. Төсөл 2016 онд дууссан ч нэмж хоёр чиглэл 2021 онд нээсэн. Өдгөө өдөрт 30 мянган зорчигч тээвэрлэдэг байна.

Нийслэлийн зүгээс зөв зохистой менежмент хэрэгжүүлэх, цаашид энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 41 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 49 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 58 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 19 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 20 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 25 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 52 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 12 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top