x

Шүүгдэгч гадаадад яваа, өмгөөлөгч нарын хурал давхацсан шалтгаанаар Хөгжлийн банкны шүүх хурлыг хойшлуулав

Өнөөдөр өглөө 09.00 цагт Улаанбаатар чуулгын байранд эхэлсэн Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл хойшилсон байна. Шүүх хуралдааныг хойшлуулсан шалтгаан нь хэргийн холбогдогчдын нэг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гадаадад яваа, мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын зарим нь шүүх хуралдаан давхацсан гэдэг үндэслэлээр хойшлуулжээ. 

Түүнчлэн шүүх хуралдааны тов гарсны дараа нийгэмд дуулиан болж өндөр авсан, маш олон хүний эрх ашиг, ашиг сонирхол /ялангуяа улс төрийн хүрээнд/ хөндөгдөж байгаа ийм хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой гэдэг шаардлагыг олон нийтийн зүгээс тавьж байсан. Хэргийн холбогдогч нар ч гэсэн энэ асуудал дээр зөрчилтэй байгаа.

Тухайлбал, хэргийн зарим холбогдогч нар “хүний хувийн чанартай эмзэг мэдээллийг хэрэгт хавсаргасан байгаа учраас шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү” гэж хүсэлт гаргасан юм байна. Шүүгчид мөн “гүйцэтгэх ажлын нууц материал хэрэгт авагдсан учраас шүүх хуралдааныг хаалттай явуулна” гэсэн байсан. Харин хэргийн бусад холбогдогчдын зүгээс өөрийгөө эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй хэмээн үзэж, хилсээр яллагдахаас хамгаалах, шүүхийн хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангахын тулд хуралдааныг нээлттэй явуулахыг хүсч, өмгөөлөгч нар нь шүүхэд хүсэлтээ өгсөн байдаг.

Мөн өчигдөр УИХ-ын нэр бүхий гишүүд “Хөгжлийн банкны хэргээс иргэдийн хүсэн хүлээсэн үр дүн гарахгүй байх вий, улс төрийн нөлөө орох вий гэж болгоомжилж байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг шаардаж байна. Гүйцэтгэх ажиллагаа, хүний хувийн нууцтай холбоотой мэдээллүүдийг хэлэлцэхээс бусад үед шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой” гэж мэдэгдсэн.

Тэгэхээр шүүх хуралдааныг дахин зарлахаас өмнө энэ асуудлыг эргэж хэлэлцэж магадгүй гэдэг хүлээлт олон нийт, хэргийн холбогдогч нар төдийгүй улс төрийн хүрээнд ч үүсээд байна.   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 39 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 4 цаг 48 мин "Хараал хүрсэн хот" 4 цаг 57 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 17 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 18 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 23 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 6 цаг 50 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 10 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top