x

Нийтийн эзэмшлийн долоон байршилд 18 цэцэгт байгууламж хийнэ

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх чиглэлд төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулах, цаашид үр ашигтай хамтран ажиллах талаар санал солилцохоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтад ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагууд, компаниудаас гадна нийслэлийн есөн дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсүүд оролцсон юм.

2023 онд ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн талаар нийслэлийн зүгээс авах арга хэмжээ, хийх ажлуудыг энэ үеэр танилцууллаа.

Тухайлбал:

  • Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 23 багцын 51 байршилд 235,000 цэцгийн мандал байгуулна.

  • Нийтийн эзэмшлийн долоон байршилд 18 цэцэгт байгууламж хийж, нэг болон олон наст 316,000 цэцэг тарина.

  • Худалдаа үйлчилгээний байгууллага, есөн дүүргийн СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудын орчны тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг сайжруулах хүрээнд гоёл чимэглэлийн мод сөөг, зүлэг тарьж, цэцгийн мандал байгуулах ажлыг зохион байгуулна. Улмаар зүлэгт талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна.

  • Цэцгийн аж ахуйг хөгжүүлэх, загвар шийдлийг нь олон улсын жишигт хүргэх, цэцгийн төрөл, зүйл тоо хэмжээг иргэдэд сурталчлах, үзэсгэлэн, сургалт, зөвлөгөө өгч, энэ чиглэлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Улаанбаатар хотын хувьд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх нэн шаардлагатай. Манайд энэ үзүүлэлт дэлхийн жишигт хүрсэн хотуудынхаас 2-3 дахин бага, үүнийг дагаад тоосжилт, орчны бохирдол, дуу чимээ ихтэй. Тиймээс бид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тэдний оролцоог хангах, санал солилцох, худалдан авалтыг ил тод, нээлттэй, шуурхай байлгах үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна.

Энэ жил Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатарт болно, энэ утгаараа хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. Тухайлбал, 3D ногоон байгууламж буюу цэцэг, бут, сөөгөөр дүрс үүсгэсэн цэцгийн мандлыг 10 гаруй байршилд хийхээр төлөвлөсөн. Нөгөө талаас зөвхөн хотын төвөөр зогсохгүй алслагдсан бүс, гэр хороололд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр тодорхой ажлуудыг хийнэ. Тухайлбал, хашаандаа мод бут тарьсан өрхийг урамшуулах журам хэрэгжинэ.

УБЗАА дэргэдээ Мод үржүүлэг, туршилт, судалгааны төвтэй. Энэ төвийг түшиглэн судалгаа, туршилт хийх, мөн Ах дүү хотуудын ургамал судлалын хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, Улаанбаатарын нөхцөлд сайн ургах сортыг гарган авах, тарихаар төлөвлөөд байна" хэмээлээ.

“Талын хүч” ХХК-ийн захирал Л.Моломжамц "Манай компани 2008 оноос хойш хот тохижилтын салбарт ногоон, байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийж байна. Өнөөдрийн уулзалтаар 2023 онд энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлаа нийслэлээс танилцуулан, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд саналаа илэрхийлж ярилцлаа. Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт гэдэг хотын хувьд, тэр тусмаа оршин суугчдын эрүүл мэндэд маш чухал үүрэгтэй. Улаанбаатар ногоон байгууламжаа нэмэгдүүлээд, зөв арчлаад явбал гудамж, талбайн тоосжилт, шороо эрс багасна" гэсэн юм.

УБЗАА цаашид Мод үржүүлэг, туршилт, судалгааны төвийн үйл ажиллагааг түшиглэн нийтийн эзэмшлийн цэцэрлэгт байгууламжийн цэцгийн нөөц, суулгацыг 100 хувь хангах бодлого баримтлан ажиллаж буй. Мөн  цэцгийн төрөл, зүйл, сортыг нэмэгдүүлэхээр мэргэжлийн байгууллагууд, Олон улсын ботаникийн цэцэрлэгийн холбоо, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Эхлээд2021 онд 1- р хороололд дулааны шугам сольж байна гэж сүйтгэсэн зүйлээ сэргээ хийг шаардаж байна
    2023 оны 03 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 2 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 11 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 31 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 32 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 37 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 4 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 24 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top