x

Монгол, АНУ хоорондын эдийн засгийн түншлэлийг ахиулах тухай хамтарсан мэдэгдэл гаргажээ

Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдлийг Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газраас гаргажээ.

Монгол Улс, АНУ-ын хооронд Стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэх Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтыг Монгол Улс, АНУ-ын төлөөлөгчид Вашингтон хотноо энэ сарын 2-нд хийлээ. Эдийн засгийн сорилтыг даван туулах хамтын ажиллагааны талаар талууд харилцан санал солилцож, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх боломжийг судалж, чухал эрдэс баялаг, цэвэр эрчим хүч болон цахим эдийн засаг зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцов.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг, бизнесийн харилцааны асуудал хариуцсан Туслах Төрийн Нарийн бичгийн даргын орлогч У.Бэйрд нар зөвлөлдөх уулзалтыг хамтран даргалсан юм. Америкийн талаас зөвлөлдөх уулзалтад АНУ-ын Төрийн департамент, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Олон улсын хөгжлийн агентлаг, Мянганы сорилтын корпорац, Худалдааны төлөөлөгчийн газар, Худалдааны яам, Хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорац, ЭКСИМ банк, Тээврийн аюулгүй байдлын захиргаа, Холбооны нисэхийн захиргаа зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцов. Монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Олон улсын эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, түүний дотор нийлүүлэлтийн сүлжээний доголдлыг даван туулахад дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд олон улсын хамтын нийгэмлэгүүд хүчин чармайлтаа нэгтгэх нь зүйтэйг Монгол Улс, АНУ харилцан нотлов.

Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг  бүхий л талаар бэхжүүлж, хоёр улсын эдийн засгийн харилцааг хамтын ашиг сонирхолд нийцүүлэн гүнзгийрүүлж, чадавхыг бэхжүүлэх, худалдааг хөхиүлэн дэмжих зэрэг өнөөгийн болон шинэ механизмын хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа талууд харилцан нотлов. Монгол Улсын бизнесийн орчныг бэхжүүлэх, тухайлбал, Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийн чухлыг талууд харилцан тэмдэглэлээ. Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэлэлцээг амжилттай дуусгасныг нотолж, энэ оны 1 дүгээр сарын 24-нд Санамж бичигт гарын үсэг зурсанд талууд сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, энэ нь Монгол Улс, АНУ-ын хооронд байнгын шууд нислэг хийх, улмаар эдийн засгийн болон иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал алхам болохыг тэмдэглэв.

Талууд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг ахиулах, төрөлжүүлэх, бие даасан байдлыг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж, эрчим хүчний аюулгүй байдал, чухал эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, хүнсний аюулгүй байдал, оюуны өмчийн эрх болон цахим эдийн засгийн асуудлыг онцлов. Хоёр тал хамтран хэрэгжүүлж буй хөгжлийн төсөл, хөтөлбөр, түүний дотор 2021 оны 3 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Улаанбаатар хотын нийт усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх 462 сая ам.доллар хүртэлх санхүүжилт бүхий Мянганы сорилтын корпорацын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийн явцыг хэлэлцэв. АНУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн хэрэгжүүлж буй “Монгол Улсын эрчим хүчний засаглалын хөтөлбөр” нь эрчим хүчний салбарыг шинэчлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүртээмжтэй эдийн засгийн хөгжлийг хангахад түлхэц болно гэдгийг харилцан тэмдэглэв.

Цаг уурын хүнд нөхцөлд өвөлжилтийг даван туулахад зориулан АНУ-ын зүгээс малчдад буцалтгүй тусламж үзүүлсэнд Монголын тал талархал илэрхийлэв.

Монгол, Америкийн харилцаа нь ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласныг онцолж, эрх зүйт ёс, засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, суурь эрх, эрх чөлөөг дээдлэх, түүнчлэн цахим орчинд үг хэлэх эрх чөлөөг бэхжүүлэх талаар талууд санал солилцож, бат бөх ардчилал болон хүчтэй эдийн засаг нь мөр зэрэгцэн оршдог болохыг тэмдэглэв.

Дэд бүтэц, чухал ашигт малтмал, байгаль орчныг хамгаалах, технологи зэрэг салбарт түншлэх замаар харилцан уялдаатай цэцэглэн хөгжсөн, аюулгүй, тогтвортой, чөлөөт, нээлттэй бүс нутгийг дэмжих Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн санаачилгын талаар Америкийн тал мэдээлэл өгөв. Талууд бүс нутгийн болон бусад санаа нэгт түншүүдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаарх боломжийг үргэлжлүүлэн судлахаар тохиролцов.

Монгол Улс, АНУ-ын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн 2018 оны замын зураглалын хэрэгжилтийг хэлэлцэж, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж байгааг тэмдэглэн, тус баримт бичигт хамтын ажиллагааны шинэ чиглэл, боломжийг тусган шинэчлэхээр тогтов.

Монгол Улс, АНУ-ын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болон стратегийн яриа хэлэлцээг 2023 онд Вашингтон хотноо зохион байгуулахаар шийдвэрлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 52 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 0 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 10 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 30 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 31 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 36 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 3 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 23 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top