x

“Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнд Монголын хоёр компани оролцож байна

Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж буй хүн амын насжилт, дэд бүтцийн асуудлууд, мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай сорилтуудыг даван туулж, тогтвортой хотыг бий болгоход шинэ санаа, технологийн чадавхтай старт-ап компаниудыг оролцуулах, энэ чиглэлд инновацыг хөгжүүлэхээр Япон Улсын нийслэлд “Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнг зохион байгуулж буй.

Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Токио хотноо “Гарааны бизнес эрхлэгчид, старт-апуудтай хамтран инновацад суурилсан тогтвортой ирээдүйг бүтээх нь” сэдвийн дор болж буй энэхүү үзэсгэлэнд Монголын хоёр компани оролцож байна.

Нээлттэй инновацыг хөгжүүлэн, нутагшуулснаар байгальд ээлтэй, оновчтой, ухаалаг шийдлүүд бүхий хотыг цогцлоох технологи буюу Сити-Тек салбарын санаачилга, асуудлууд, дэвшлүүдийг бусад хоттой хуваалцах боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байгаа юм. Мөн гарааны бизнес эрхлэгчдэд хамтран ажиллах түнш, хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох үнэ цэнтэй боломжийг ч “Сити-Тек Токио 2023” олгож буйгаараа онцлог.

НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг,  НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат тэргүүтэй холбогдох албаныхан тус үзэсгэлэнг үзэж сонирхон, Монголын старт-ап компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцсан юм.

Үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа "Метафорс" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батцэнгэл “Үзэсгэлэнд 30 гаруй улсын 100 хотоос 300 гаруй компани оролцож байна. Компаниудын хувьд хөрөнгө оруулалт татах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, мөн хоорондоо харилцаа холбоо тогтоох гээд ач холбогдол өндөртэй арга хэмжээ болж байна.

Бид “Metaland Metaverse” бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Энэ төсөл нь виртуал ертөнцөд харилцаа холбоо, үйлчилгээг бодитоор бий болгоно. Өөрөөр хэлбэл, манай металандад нэгдсэнээр аватараараа дамжуулан бүх үйлчилгээг нэг дороос хялбархан авах боломжтой. Түүнээс гадна компаниуд виртуал салбараа байгуулж, бизнесээ танилцуулах боломж ч нээлттэй. Манай металанд нь толин ертөнц гэдэг ангиллынх тул виртуал ертөнцөд авсан үйлчилгээ бодит орчинд хэрэгжиж байх юм.

Бид өнгөрсөн арваннэгдүгээр сард платформынхоо нээлтийг хийсэн. Зураглал сайтай, бодит мэт мэдрэмж төрүүлэх энэ ертөнцөд өөрийгөө төлөөлүүлэн үүсгэсэн аватараараа дамжуулаад та бусад хүнтэй харилцан, хотоор зугаалж, музей ч үзэж болно. Ингэхийн тулд “Metaland Metaverse” аппликейшн татаад и-мэйл хаягаараа үнэ төлбөргүй бүртгүүлэн, өөрийн аватараа үүсгэхэд л хангалттай.

Бид гуравдугаар сарын 30-нд “The Hu” хамтлагийн тоглолтыг метаверс орчинд зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд хэд хэдэн уулзалт товлож амжлаа. Бас манай компани хүртээмжтэй буюу дохионы хэлтэй метаверс концепцыг хэрэгжүүлж байна. Энэ талаараа ч арга хэмжээний үеэр танилцууллаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Мөн арга хэмжээний оролцогч "Фибо Глобал" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар “Манай компани 2018 онд байгуулагдсан, хоёр жилийн хугацаанд үүлэн технологиор дагнан үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч болж чадсан. Бид дата төвүүдэд зориулан үйлдлийн систем хийдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бидний гаргасан үйлдлийн системийг ашиглаад дата төвүүд илүү орчин үеийн мобайль, вэб аппликейшн хийх боломжтой. Өнгөрсөн жилийн хувьд манай компани Казахстан Улстай гэрээ хийж, Төв Азийн зах зээлд гарах сууриа тавьсан. Үүлэн технологид суурилсан бизнесийн зах зээл бол дэлхийн хэмжээнд 10-20 хувийн өсөлттэй, Японд гэхэд л хоёр жилийн дотор 100 тэрбум ам.долларын эргэлттэй зах зээл болох төлөвтэй байна. Энэ зах зээлийн цаашдын чиг хандлага, технологи ямар түвшинд байгааг судлахаар ирсэн” гэсэн юм.

“Сити-Тек Токио 2023” арга хэмжээнд дэлхийн хотуудын удирдлагууд, удирдах албан тушаалтнууд, томоохон компаниуд, гарааны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, их дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн салбарынхан тэргүүтэй 10 мянга гаруй хүн оролцож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 52 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 10 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 30 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 31 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 36 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 3 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 23 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top