x

Саппоро, Баянбүрдийн тойргийг олон түвшний уулзвартай болгоход ЖАЙКА-гаас дэмжлэг хүслээ

НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ө.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи нарын албаныхантай Токио хотноо уулзжээ.

Уулзалтын эхэнд хоёр тал харилцан талархал илэрхийлээд, ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав. Мөн цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцсон байна.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг "Дэлхий дахины хөгжлийн чиг хандлагын дагуу бид Улаанбаатар хотыг дижитал технологи бүхий ухаалаг, эко хот болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд хотын эрх зүйн орчныг сайжруулж, эдийн засгийн хувьд бие даан хөгжих үндэс суурийг бий болгох зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан.

Тус хуульд Улаанбаатар хот дунд болон урт хугацаанд эдийн засгийн хувьд бие даан, тогтвортой хөгжих холбогдох зохицуулалтуудыг тусгасан. Тухайлбал, үнэт цаас гаргах, дагуул хот буюу эдийн засгийн тусгай бүс байгуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг боломжууд бүрдсэн" хэмээсэн юм.

Мөн Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах багц төслүүдийн хүрээнд ЖАЙКА-гаас өнгөрсөн жил хийсэн "Улаанбаатар хотын зам, тээврийн дэд бүтцийн өнөөгийн байдлын суурь судалгаа" нь түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэхэд маш чухал ач холбогдолтой байсан гэдгийг онцлов.

Түүнчлэн цаашид ЖАЙКА-тай хамтран ажиллах дараах саналуудыг илэрхийлэв.

  • Дээрх "Улаанбаатар хотын зам, тээврийн дэд бүтцийн өнөөгийн байдлын суурь судалгаа"-нд үндэслэн гаргасан төлөвлөгөөний дагуу түгжрэлийг бууруулах хүрээнд Саппоро, Баянбүрдийн уулзварыг олон түвшний уулзвар болгох төсөл, Ажилчны гудамжинд гүүрэн гарц барих төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх,
  • Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд Буянт-Ухаа орчмыг түшиглэн дагуул хот буюу эдийн засгийн чөлөөт бүс байгуулах суурь судалгаа, төлөвлөлтөд хамтран ажиллах,
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн бэлтгэл үе шатны суурь судалгааг боловсруулах болон энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Дээрх хүсэлтүүдтэй холбоотойгоор ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи суурь судалгаа хийх баг илгээж, боловсон хүчин бэлтгэх зэргээр бүхий л түвшинд хамтран ажиллахаа илэрхийллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 11 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 31 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 32 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 37 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 4 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 24 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 20 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top