x

"Жуковын хөшөөг буулган дайныг эсэргүүцэж, энх тайвныг дэмжиж байгаа гэдгээ харуулах хэрэгтэй"

2022 оны хоёрдугаар сарын 24-ны өдөр ОХУ дайн зарлаж, Украин Улсыг эзлэн түрэмгийлж эхлээд нэг жил өнгөрчээ. Дэлхийн олон улсад өрнөсөн дайныг эсэргүүцсэн жагсаалд монгол залуус нэгдэж 55 удаа #NoWar жагсаалыг зохион байгуулсан байна. 

Дайны эсрэг #NoWar иргэдийн хөдөлгөөний залуус #NoWar гэрэл зургийн үзэсгэлэн нээх болсон талаараа мэдэгдэж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

Энэ үеэр "No War" хөдөлгөөний зохицуулагчдын нэг иргэн Б.Цацрал дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Бид дайныг эсэргүүцсэн энх тайвны төлөөх хөдөлгөөнийг өрнүүлээд нэг жил болж байна. Нийт 55 удаагийн жагсаалыг бид хийсэн байна. Өнөөдөр Монголд сар шинийн баяр тохиож, ах дүүс элгэн садныхаа амар мэндийг мэдэж баярлаж байгаа бол, Украин улсад олон мянган иргэн орон гэргүй болж, эх орноосоо дүрвэсэн байна. 

Дайн эхэлснээс хойш ОХУ-ын ЭСЯ-аас дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн "юу бодох", "цахим хуудсандаа ямар мэдээ, мэдээлэл оруулах" зэргийг зааварлаж байсан, Монгол улсын дотоод хэрэгт оролцсон зэрэг маш бүдүүлэг алдаа гаргаж байсан ийм нэг жил өнгөрчээ.

Мөн манай төр засаг, хууль хүчнийхэн дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн, эвлэлдэн нэгдсэн иргэдийг шалгаж, хэрэг үүсгэсэн байна. 

Бид мөн элэгт нэгтнүүддээ туслах хөдөлгөөнийг өрнүүлсэн. Монголын төр засаг төвийг сахисан бодлого баримталж байгаа хэмээн тайлбарлаж буй ч өнгөрсөн шөнө ОХУ-аас Украинаас цэргээ гаргахыг шаардсан НҮБ-ын тогтоолд Монгол Улс түтгэлзсэн санал өгсөнд харамсаж байна. Энэ бол хүний эрхээс ухарсан үйлдэл. Төвийг сахисан бодлого биш. Монгол Улсын Засгийн газар ийм байдлаа залруурах хэрэгтэй. Бүх зүйл болж буй мэт иргэдээ төөрөгдүүлэхээ болих хэрэгтэй.

Бид маргаашнаас Монгол улсад дайныг эсэргүүцсэн, энх тайванд уриалсан хөдөлгөөн нэг жилийн хугацаанд юу болж өнгөрсөн бэ, хэрхэн өрнөсөн гэдэг тойм гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Иргэд та бүхнийг урьж байна" гэлээ. 

Харин "No War" хөдөлгөөний зохицуулагчдын нэг иргэн Б.Билгүүн "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ОХУ үнэхээр дайн хийгээд байгаа юм уу гэх мэдээллийн тархи угаалт явагдлаа. Анх бол Монгол Улсад "дайн" гэх үг хориотой болох дөхсөн. Харин одоо ОХУ-ын түрэмгийллийг хүлээн зөвшөөрч байна. Одоо Зөвлөлтийн үзэл суртлын зэвсэг болсон маршал Г.Жуковын хөшөөг буулгахыг шаардаж байна. Ингэж дайныг эсэргүүцэж, энх тайвныг дэмжиж байгаа үйлдлээ харуулах хэрэгтэй. Түүний түүх зохиомол, хуурамч. Мөн Орос ах гэж хэт туйлширсан бусад бүтээлүүдийг ч эргэж харах цаг болсон" гэв.

#NoWar гэрэл зургийн үзэсгэлэн 2023 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 15-ны хооронд олон нийтэд хүрэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (172.69.252.131)
    Энэ Цацрал.Билгүүн нарыг барьж хорьж шалгах хэрэгтэй.Өөрсдийгөө юу гэж боддог хүмүүс вэ.Түүх ээ судлах хэрэгтэй.Жуков эдэнд ямар буруу зүйл хийсэн юм
    2023 оны 03 сарын 11 | Хариулах
  • Туяа (172.69.252.133)
    Өөрсдийгөө хүн шиг авч явчихаад бусдад зааж болох байлгүй эд хөрөнгө нураах эрх чамд байхгүй байх шүү тийм ухаантай юм бол яаж улс орноо хөгжүүлэх вэ гэдгээ л бод
    2023 оны 03 сарын 04 | Хариулах
  • Монгол улсын иргэн (172.69.252.132)
    Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд хорссон адгийн новш байна. Хэрвээ эх оронд минь дайсан дайраад ороод ирвэл "no war" гээд тосоод очих нь. Ийм урвагчдыг Чингис хаан шууд толгойг нь авах байсан байх
    2023 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.45.143)
    Түүх мэдэхгүй эргүү хогнууд
    2023 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочил (172.69.252.132)
    ХОЛ ОЧИЖ ХУЦ, ХЭНИЙ БУУНЫ НОХОЙ БОЛ ДОО, ЭНЭ ЖИНГЭР
    2023 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    Хөшөө нураахаар дайныг эсэргүүцнэ гэсэн үгүү. Инээдтэй юм
    2023 оны 02 сарын 26 | Хариулах
  • tsetsegee (172.69.252.132)
    hereggui l bsiimdaa.tvvhee martaj bolohgui
    2023 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (172.69.252.133)
    Долийсон хар пяз даанууд
    2023 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (172.69.252.133)
    Гадаадын дайснуудыг хөөн явуулж ялалт авчирсан АХ ын 100 жилийн ойг хийлгээгүй энэ гадны боолууд одоо бас Орос улстай тангараг тасдуулж улс орныг хамгийн аюултай байдал руу түлхэх нь. Эдний ард ямар улс, ямар террорист бгууллага байдаг бол. Новшнууд минь оролдоод үзээрэй . Ёстой хохь чинь л болох байх шүү.
    2023 оны 02 сарын 24 | Хариулах
  • Болдоо (172.68.93.134)
    Ер нь улс дотроо нэг сайн алалцаад дотоодын дайснуудаа дарж аваад тэгээд нэг цэгцэрьяаа
    2023 оны 02 сарын 24 | Хариулах
    • Иргэн
      Санадаг л санаа
      2023 оны 02 сарын 24
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 4 цаг 59 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 7 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 16 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 37 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 38 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 43 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 10 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 30 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top