x

Туркийн иргэдэд тусалсан аврах багийнхан эх орондоо ирлээ

Монгол Улсын аврах баг байгалын гамшигт өртсөн Турк Улсад энэ сарын 8-16-ны өдрүүдэд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирлээ.

Эрэн хайх, аврах багийнхан “Эрэн хайх бүлэг”, “Аврах бүлэг”, “Эмнэлгийн бүлэг” гэсэн гурван бүлэгт хуваагдан ажилласан бөгөөд аврах багт Балу, Марта дуудлагатай хоёр мөрч нохой үүрэг гүйцэтгэсэн юм.

Аврагчид барилгын нуранги дороос найман хүнийг (үүнээс 2 хүүхэд) эсэн мэнд гаргаж, эрүүл мэндийн байгууллагад, 19 хүний (үүнээс 6 хүүхэд) цогцсыг гаргаж, холбогдох албаныханд хүлээлгэн өгчээ.

Харин эмнэлгийн бүлэг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 649 хүн (үүнээс 72 хүүхэд)-д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Тэд БНТУ руу  илгээсэн таван тонн махан нөөш, 1 тонн лаа, 1,000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг хүмүүнлэгийн тусламжийн хамтаар хүргэсэн юм.

Шадар сайд С.Амарсайхан алба хаагчдыг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд тосов.

Тэрээр “Улсаа төлөөлөн олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцоно гэдэг маш том үүрэг хариуцлага. Дэлхийн 70 орчим улсын 11,000 гаруй аврагчтай мөр зэрэгцэн ажиллаж, үүрэг гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвараар олон улсын түвшинд хүрсэн шилдэг алба хаагчид болохоо батлан харуулсан та бүхнээр Монголын ард түмэн бахархаж байна.

Онцгой байдлын байгууллагын шилдэг залуус, Зэвсэгт хүчний туршлагатай эмнэлгийн багийнханд энэ үүргийг өгөхдөө амжилттай биелүүлээд ирнэ гэдэгт төр засаг, түмэн олон чинь итгэлтэй байсан. Энэ итгэлийг дааж, үүргээ нэр төртэй амжилттай биелүүлээд ирсэн та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа  дахин талархал илэрхийлье” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • SHINE OYUN (172.70.90.67)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
    2023 оны 02 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 5 цаг 1 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 5 цаг 10 мин "Хараал хүрсэн хот" 5 цаг 19 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 5 цаг 39 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 6 цаг 40 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 6 цаг 45 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 7 цаг 12 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 7 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 8 цаг 32 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 21 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top