x

Б.Гүрсоронзон: Ачаа тээврийн С зөвшөөрлийг eMongolia-гаар олгоно

Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзонтой тээврийн хэрэгслийн бүртгэл, цахимжуулалт зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар жолооч, тээвэрчид, иргэд танай ямар үйлчилгээнүүдийг цахимаар авах боломжтой байна вэ?

-Улс, хот хоорондын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн үзлэг, мэргэшсэн жолоочийн мэдээлэл шалгах, улсын дугаар захиалах, дотоодын ачаа тээвэр, бүртгэлтэй холбоотой төлбөр төлөх гэсэн үндсэн үйл ажиллагааг цахимаар явуулж байгаа.

Ер нь цахимжуулах ажил 2001 оноос эхэлж 2021 оноос хойш эрчимтэй цахимжуулж эхэлсэн. 2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж үр дүнг тооцох жил болгон, салбарын хэмжээнд нээлттэй, ил тод, төрийн үйлчилгээг иргэддээ шуурхай хүргэх зорилт тавьсан. Үүний дагуу цаашид  ч цахимжуулах ажил үргэлжилнэ.

-Тухайлбал?

-2023 ондоо хэрэглэгчдэд хүрдэг автотээврийн салбарын бүхий л үйлчилгээг цахимжуулахыг зорин ажиллана. 2022 оны аравдугаар сараас эхлэн мэргэшсэн жолоочийн үнэмлэх сунгалтын шалгалтыг цахимжуулсан. Сайжруулалтаа одоо хийж байна. 

Шинээр тээврийн хэрэгсэл бүртгүүлэх, шилжүүлэх үйл явцыг хэн нэгэн мэргэжилтний оролцоогүйгээр бүрэн цахим хэлбэрт оруулна. Хүлээн авагч, өмчлөгч нар харилцан зөвшилцсөний үндсэн дээр бүртгэлээ шинэчлэн тээврийн хэрэгслийн улсын дугаар, үнэмлэхээ шуудангийн хаягаар хүргүүлэн авах зохицуулалт хийнэ. Autobox.mn, Autobox аппликэйшн шинээр нэвтрүүлэн, хөгжүүлэлт хийж байна. Ойрын хугацаанд ашиглах боломжтой болчихно. Тус аппликэйшнээр дамжуулан дээрх бүх үйлчилгээг авч болно.

-Ачаа тээврийн С зөвшөөрлийг хэрхэн олгож байна?

-С зөвшөөрлийг И-Монголиа платформтой бүрэн холбосон. Хэрэглэгч, аж ахуйн нэгжийн хүсэлтийг тус платформоор дамжуулан авч, зөвшөөрлийг нь хэвлэн өгч байна. 2023 оны хоёрдугаар улирлаас Эрдэнэс Тавантолгой ХХК, орон нутгийн Тавантолгой, Энержи Рэсурс ХХК-иас бусад бүх боомтоор явж байгаа тээврийн С зөвшөөрлийг И-Монголиагаар олгоно.

-Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн зорилго, ач холбогдлын талаар?

-2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар бүртгэлийн санд 1,267,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрээс 797,000 нь буюу 63 хувь нь техник, хяналтын үзлэгт орж байна. Үлдсэн 37 хувь нь техник, хяналтын үзлэгтээ ороогүй. Тэгэхээр эдгээрийг эцэслэн тогтоохоор шинэчилсэн бүртгэл хийж байна.

Ингэснээр манай байгууллагын хувьд бүртгэлийн сангаа цэгцлэх, тээврийн хэрэгслийн мэдээллүүд тодорхой болох юм. Харин иргэдэд олон жилийн өмнө ашиглахгүй болсон тээврийн хэрэгслээ хасуулах боломжтой. Зарим иргэд худалдах, худалдан авах гэрээ хийсэн ч нэр шилжүүлээгүй байдаг. Үүнийг ч гэсэн шинэчилсэн бүртгэлээр цэгцэлчихнэ. Шинэчилсэн бүртгэл хийж байна гээд иргэдээс төлбөр авах, чирэгдэл учруулах ямар ч шийдвэр гаргахгүй гэдгийг онцлон хэлье.

-Орон нутгийн авто зам дагуу шинээр 10 байршилд аялал, жуулчлалын цогцолбор байгуулахаар сонгон шалгаруулалт зарласан. Орон нутгийн иргэд, жолооч тээвэрчид, иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу 170-250 км тутам, нийт 35 байршилд стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн одоо ажиллаж байгаа авто замын төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагаатай уялдуулан нэмж, 10 байршилд сонгон шалгаруулалтыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарлаад байна.

Авто замын дагуу 170-250 км үйлчилгээний цогцолбортой болсноор гадаад, дотоодын жуулчид, зорчигчдын ая тухтай цайны газар, зочид буудал, орчин үеийн бие засах газар, кофе шоп, хүнсний дэлгүүр, эмийн сан зэрэг иргэдэд хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх юм.

-Шинээр аялал жуулчлалын төв байгуулах байршлын хувьд. Мөн ямар шаардлага тавих вэ?

-Увс аймгийн Наранбулаг сум, Ховд аймгийн Булган сум, Өмнөговь аймгийн Ноён сум, Хөвсгөл аймгийн Хатгал сум, Дорноговь аймгийн Айраг, Замын-Үүд сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Дархан-Эрдэнэтийн уулзвар, Өвөрхангай аймгийн Элсэн тасархай, Дорнод аймгийн Мэнэнгийн тал зэрэг 10 байршилд шинээр байгуулахаар урьдчилан тогтсон.

Үйлчилгээний цогцолбор хоорондын зай 170-250 км, 24 цагийн үйл ажиллагаатай, интернэт болон гар утасны сүлжээнд холбогдсон, ашиглалтын хугацаа 15 жилээс дээш, замын үзэгдэлт хангалттай газарт байрлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан орц, гарцтай, замаас 50 метрээс багагүй зайд байх ёстой.

-Цахимжуулалт, шинэчилсэн бүртгэл, аялал жуулчлалын төвөөс гадна өөр юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Автотээврийн хэмжээг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, улс хоорондын тээврийн эрх зүйн орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд автотээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, автотээврийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлнэ гэсэн үйл ажиллагааны үндсэн таван зорилт тавин Зам, тээврийн хөгжлийн сайдаар батлуулсан.

Тавьсан зорилтуудаа бүрэн дүүрэн биелүүлж, ажил хэрэг болгон, иргэд, тээвэрчдэдээ төрийн үйлчилгээг шуурхай, хүндрэлгүй хүргэхийн төлөө шат шатандаа хичээн ажиллана.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Өчигдөр 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Өчигдөр 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Өчигдөр 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Өчигдөр 15 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Өчигдөр 13 цаг 25 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Өчигдөр 13 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Өчигдөр 12 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин Өчигдөр 12 цаг 53 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна Өчигдөр 12 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ Өчигдөр 12 цаг 41 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа Өчигдөр 12 цаг 37 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална Өчигдөр 12 цаг 05 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top